Тайландын Бангкок хотноо “Парис 2024” Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн дөрөв хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.
Манай боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг-д өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болсон. Харин эрэгтэй +92 кг, 80 71 кг, 63.5 кг, 57 кг, 51 кг, эмэгтэй 75кг, 54 кг-д өрсөлдөж буй тамирчид тэмцээнээ үргэлжлүүлнэ. Одоогоор манай тамирчдаас эмэгтэй 50 кг жинд ОУХМ О.Есүгэн олимпын эрхээ аваад байна.
Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 54 кг-д, эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар нар тулалдах хуваарьтай. Тэгвэл МУГТ Э.Цэнбаатар дөнгөж сая хоёр дахь ялалтаа авлаа. Түүний өрсөлдөгч болох Туркменстаны тамирчин жиндээ орж чадаагүй тул ийнхүү манай тамирчинд ялалтыг өгчээ.