УИХ-ын гишүүнээр улиран ажиллах болсон О.Цогтгэрэл гишүүн дараах хариултыг өглөө.
-Одоо үргэлжлүүлээд намын бүлгүүд хуралдана. Бүлгийн даргаа сонгоно. Хүмүүс бүлгийн даргад нэр дэвшүүлэх эрхтэй. Эвслийн Засгийн газарт орох, эсэхэд бидний хувь хүний үзэл бодол хамаагүй. Намын эрх бүхий байгууллага хэлэлцэн шийднэ. Олонх ямар шийдвэр гаргана, түүнийг нь дагана.
Бидэнд МАН-аас санал ирээгүй, УИХ-ын бүрэн эрх сая л хэрэгжиж эхэллээ шүү дээ. Бидэнд санал тавиагүй, хэлэлцээгүй, шийдвэр гаргаагүй тул АН Эвсэнэ гэдэг нь ташаа мэдээлэл.
Хувь хүнийхээ хувьд хэрвээ Засгийн газарт орох болбол би орж ажиллахгүй гэв.