2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш есөн ухуулагч нас барсан гэх мэдээллийн талаар ЦЕГ-аас өнөөдөр /2024.06.26/ мэдээллээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, хурандаа Т.Баттулга: Ухуулагч нар нас барсан асуудал цахим орчинд их тархаж байна. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал. Тиймээс хамаагүй ярих зохимжгүй.
Монгол Улсад 139 мянган ухуулагч ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс буюу зургаадугаар сарын 10-наас хойш 307 иргэн Монгол Улсад нас барсан байна. Цагдаагийн байгууллага нас барсан тохиолдол бүрийг бүртгэж авдаг. Шалтгаан нөхцөлийг тогтоодог. Мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Өвчний улмаас, авто осол, гол усанд живэх, амиа хорлох гээд маш олон төрийн шалтгаан байгаа. Сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан есөн иргэн нас барсан.Дээрх янз бүрийн шалтгаануудаар гэсэн үг. Хоёр ухуулагч нь голын усанд живж нас барсан. Дарханы Шарын голд хиймэл тогтоол нууранд эндсэн. Бусад нь өвчний улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлттэй байгаа” хэмээлээ.