Шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсний дараа УИХ-ын гишүүдийн тангараг өргөх ёслолд оролцож байна.
УИХ-ын гишүүний тангараг:
“Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол УлсынҮндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна. Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөнө.
Тангараг өргөх ёслол үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн төрсөн дүү УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас сонгогдсон юм. Тэрбээр тангараг өргөсний дараа бусад гишүүдийн адилаар төрийн далбаанаас адис аваад чуулганы танхимын хойморт суудлаа эзэлсэн Ерөнхийлөгч ахдаа очиж үнсүүлэв.
Ийнхүү нэг айлын хоёр хүү Монгол төрийн өндөр, дээд түвшинд ажиллах болж байна.