Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр /2024.05.20/ хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ хэрүүл маргаан, зодоон цохионтой тодруулж, зарлаад байна.
Үйл явдалтай холбогдуулан нийслэлийн засаг дарга асан улсын баатар Э.Бат-Үүл нүүр номдоо “Монголын ардчилал маань “нохойн наадам” болж дууссаныг хараад, түүний тэнгэрлэг онгодтой байсан үеийг эргэн санаад шимширч сууна даа. Үйл хэрэгт бус, эрх мэдэлд үхэлдснээс үүдэлтэй “Галзуу” өвчин байдаг л юм байна. Нүд хальтрам харагдах аж” гэв.