Өчигдөр Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн хоёр дахь өдрийн хоёр дахь барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Булган аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14-11-ээр ялж, шигшээ наймд шалгарсан билээ.
Барилдааны сүүлийн тойрогт багийн давааны харьцаа 10:10 байх үед Улсын начин Д.Амарсайхан дэвжээнд гарах гээд биеэ халааж байв. Энэ үеэр түүний зургийг нэгэн фейсбүүк хэрэглэгч “Одоо том ах орж ирж ална аа” гэх тайлбартайгаар нийтэлжээ.
.
Гэвч тухайн нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт Улсын начин Д.Амарсайхан “Ацных нь том ах” хэмээн хөгжилтэй хариу өгсөн нь олныг инээлгэв. Тэрбээр сүүлийн тойрогт Аймгийн хурц арслан М.Еркебуланд унаж, улмаар Баян-Өлгийн баг ялалтын даваагаа авсан.