“Mongolian Youtuber Sanchir” хэмээх нэрээр видео контент бүтээгч Э.Санчирдамба нь энэ сарын 24 /2024.02.24/-ний өдөр “Үл таних этгээдүүдэд зодуулсан” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Улмаар түүнийг нас барсан гэх мэдээлэл ч цацагдсан юм.
Тэгвэл Э.Санчирдамбын зодуулсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Бусдад зодуулж, гэмтсэн гэх Э.Санчирдамба нь одоогоор хуулийн байгууллагад хандаагүй байгаа аж. Тэрбээр магадгүй олны анхааралд өртөж, хандалт авах зорилгоор тус бичлэгийг хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл байна.