Монголын Ерөнхий сайдын асны хүү пүрэв гаригт Парис хотын Ланди замын ойролцоо дээрэмдүүлсэн тухай Францын хэвлэлд мэдээлжээ.
Ланди туннел
EUROPE 1 хэвлэлд мэдээлснээр, Монголын Ерөнхий сайд асны хүү эхнэртэйгээ хамт Шарль де Голль нисэх буудлаас такситай явж байхад нь скүүтэр унасан хоёр этгээд машины арын цонхыг хагалж, үнэт эдлэлтэй цүнхийг нь хулгайлжээ .
Тус агентлагийн олж авсан мэдээллээр бол хохирогчид хэргийн улмаас 600 мянган еврогийн үнэ бүхий эд зүйлсээ алдсан байна.
Одоогоор хэрэгтнүүдийг Дээрэмтэй тэмцэх хэлтэс эрэн сурвалжилж байгаа аж.