Нэгэн үе Монголын улс төрд төмөр хатагтай гэгдэтлээ эрчүүдтэй эн зэрэгцэж зүтгэж явсан хэд хэдэн эмэгтэйчүүд бий. Ганди, Арвин, Батчимэг, Цолмон, Болормаа, Бурмаа гээд ясны улстөрчид эд гялалзаж байлаа. Тэдний зарим нь тэнгэрт дэвшсэн бол зарим нь улс төрөөс зодог тайлсан. Тэгвэл “хөөрхөн” Ж.Цолмон улстөрд эргэн иржээ.
С.Баяр, С.Батболдын Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон Шинэ намын Дэд даргаар улс төрд эргэн иржээ. Ж.Цолмон “ШИНЭ нам өнгөрсөн сонгуулиар 250 орчим мянган сонгогчийн саналыг авч байсан. Энэ нь хэрэв хувь тэнцүүлсэн тогтолцоогоор бол УИХ-д бүлэг байгуулах хэмжээний саналын эрх. Зөвхөн хоёр намын тогтолцоо руу түлхдэг сонгуулийн дүрэм эрүүл саруул дуу хоолой, эрүүл зөв бодлогыг тойргийн гадна үлдээж ирсний л жишээ” хэмээн УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар байр сууриа илэрхийлжээ.
Ж.Цолмон сүүлд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Улс төрийн хүрээнд “хөөрхөн” Цолмон гэгддэг энэ хатагтай өөрөө эрүүл мэндийн салбарыг нэвт шувт мэддэг, хийгүй, хэрсүү улстөрч гэдгээрээрээ олонд танигдсан бол түүний нөхөр туршлагатай дипломатч гэдгийг олон улсын харилцааныхан андахгүй.