Монголын урлагийн салбараас төрсөн гэр бүлүүдийн нэг болох Нэгэн зүгт хамтлагийн ахлагч Ариунзаяа буюу Заяа, түүний гэргий нэвтрүүлэгч Д.Одзаяа нар өдгөө Энэтхэг улсад аялаж яваа аж. Тэдний хувьд сошиалд ихээхэн идэвхтэй нөлөөлөгч хийгээд хэдэн жилийн нүүр үзэж буй. Өөрсдийн аялалын талаар тэд цахим хуудаснаа онцлоод, 7266 ам доллараар оройн зоог барьснаа дурьдаж байв.
Тэгвэл тэдний сенсаци дуусахгүй бололтой. Тэд энэтхэг улсад аялах үеээр Таж Махалыг үзэж сонирхох үед хөтлөгч Одзаяаг эрчүүд нүд салгалгүй ширтэж хамтдаа зураг татуулах хүмүүсийн хүсэлтэд дарагдсан талаар түүний нөхөр бичлэг хийж оруулжээ.
Харин уг үйлдэлд нь Одзаяаг ёжлож Трансжендер Солонго өөрийн инстаграм хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрбээр: “Жишээ нь Дарь эхэд Осоржамаа ч гэсэн очоод шар алчуур нөмрөөд явбал бүгд л ангайна ш дээ…” гэв.