Цагтаа “М Ойл”ын захирал гэгдэж явсан Б.Пунсалмаа өдгөө “худаг” нэртэй болсон. Тэр УИХын 2020 оны ээлжит сонгуульд АНаас 27 дугаар тойрог буюу СХДт нэр дэвшиж явсан нэгэн. Сайндаа ч биш л дээ, мань хүн АНын нэхсэн мөнгийг нь өгчих хэмжээний хөрөнгөтэй учраас зам нь шулуухан байж нэр дэвших эрхээ авсан хэрэг.
Харамсалтай нь, тэр “гудамж болгоны эхэнд худаг байгуулна” гэж хэлээд л захирал нэрээ худаг болгон өөрчилж, өөрийнхөө улстөрийн карьерийг дуусгачихсан. Гэтэл энэ удаа тэр телевизийн шоунд “Шарк танк” болчихсон орж байгаа аж. Үнэндээ түүнийг монголчууд бусдад бизнесийн зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалт хийх хэмжээний хүн гэж үнэлэхгүй байна. Харин мөнгөтэй хүн төлбөрөө төлсөн учраас хөгжмөө захиалж, олон нийтэд танигдах гэж байна хэмээх болжээ. Арга ч үгүй биз. УИХын сонгуулийн чимээ дуулдах төдийд л тэр улстөрийн карьераа сэргээхээр ийн ханцуй шамлан “Шарк танк” болж буй биз ээ.