Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорилоо. Прокуророос ерөнхий шүүгчид түүний талаар гомдол гаргажээ. Шүүх хурлын мэдээлэл: СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Даваагийн Мөнх-Эрдэнэд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх прокурорын саналтай шүүх хуралдаан явагдаж, шүүхээс шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс хориглосон газарт очсон, бусадтай уулзсан гэх үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдаан явагдах хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Д.Мөнх-Эрдэнийг гуравдугаар сарын 15-ны өдөр зорчих эрхийн хязгаарлалт тогтоон сулласан юм. Ийнхүү түүнийг шүүхээс нийт гурван удаа цагдан хорилоо.
Follow us