Улсын начин Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг нөхрийнхөө ажил гүйцэтгэсэн гэрээний мөнгө авч чадалгүй хоёр жил гаруй болжээ.
Тодруулбал, Э.Энхбат агсан найз Н.Түвшинбаяртаа 30дyyлж хүнд гэмmэл авахаасаа өмнөхөн Б.Э гэх залуугийн төмөр зам барих төсөл дээр гүйцэтгэгч компаниар орж, гэрээ хийжээ.
Гэрээ хийснээс хойш удалгүй Э.Энхбат начин хүндээр гэмтэж, өвдөж эхэлсэн ч компанийхан нь тухайн ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн байна. Мөн нөгөө талд захиалагч Б.Э-гийн компанийн дансанд тухайн төслийн мөнгө бүрэн орсон өгөлгүй өдий хүрчээ.
Хоёр жил хэртэй 200 гаруй сая төгрөг олж авахаар начны гэргий хөөцөлдсөн ч тусыг эс олжээ. Мөн компанийн төлөөлөл болгож хүн явуулахад Б.Э гэх залуу “Наадхаа хаячих, би та нарт мөнгө өгье” гэж хэлжээ.
Discussion about this post