Зохиолын сайн дуучдын нэг А.Түмэн-Өлзийн охиныхоо ааваас салаад хоёр жил шахам болж байгаа. Анх 2013 оны хайр сэтгэлээ ил зарлан тунхаглаж, Э.Амарсанаа гэдэг залуутай нэг гэртээ орсон билээ. Айлын ганц охин А.Түмэн-Өлзий хайртай аавыгаа алдаж, сэтгэл санаа нь гундуухан байх үедээ охиныхоо аавтай фэйсбүүкээр дамжуулан танилцсан гэдэг.
Нөхрөөсөө салсан гэдгээ нуудаггүй ч, яагаад салсан тухайд тайлбар хийдэггүй. Саяхан дуучин А.Түмэн- Өлзий “Охиноо төрүүлээд удаагүй байж. Нялх жаахан охиноо өвөр дээрээ хөхүүлээд л, нэг гараараа машинаа бариад л, хол ойр гэлтгүй маш их явж байжээ. Охиноо зургаан сартайд нь тоглолт хийгээд л… Амьдралын төлөө ганцаараа мөн их зүтгэсэндээ. Бодоод байсан мөн их эрч хүчтэй шаргуу уран бүтээл хийдэг байж дээ” хэмээн дурсаж байсан юм. Түүнд фэнүүд нь хайртай. Учир нь дуучин А.Түмэн-Өлзий ханьтай, охиныхоо аавтай хамт амьдарч байсан ч өрх толгойлсон бүсгүй шиг амьдралын төлөө зүтгэсэн гэж фэнүүд нь хайрладаг гэсэн юм.
СУИС-ийг төгссөнөөс хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, тасралтгүй дуулж, хүмүүсийн сонсох дуулах дуртай олон сайхан дууг амьдруулсан. МУСТА цолоо нэр төртэй хамгаалж, хэд хэдэн тайлан тоглолт хийчихсэн дуучин. Тэрээр өөрийнхөө багын дурсамжийг ийнхүү бичжээ.
Тэрээр: “Жаахан охин байхдаа мөрөөддөг байсан энэ эгч шиг гоё дуучин болохсон хажууд нь хамт байхсан гээд мөрөөддөг байлаа…мөрөөдөл биелдэг юм байна хажууд нь зогсож байна гээд боддоо.” хэмээн бичжээ.