• Шинэ
  • Хандалттай
  • Бүгд
Р.Эмүжин: Түгжрэл ярьсан ч Сумка, Нүүрс ярьсан ч Сумка тэр хотын төсвөөр наадаж байна

Р.Эмүжин: Түгжрэл ярьсан ч Сумка, Нүүрс ярьсан ч Сумка тэр хотын төсвөөр наадаж байна

2022-12-23
ШИНЭ намын III Их хурал болно

ШИНЭ намын III Их хурал болно

2023-09-22
Иргэдийг залилан мэхлэх замаар 2 тэрбум төгрөгийн ашиг олж мөнгө угаасан А.Дэлгэрдалай гэгчийг баривчлан хорьжээ

Иргэдийг залилан мэхлэх замаар 2 тэрбум төгрөгийн ашиг олж мөнгө угаасан А.Дэлгэрдалай гэгчийг баривчлан хорьжээ

2023-09-20
Хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

Хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

2023-09-20
ШУУРХАЙ: Шүүгдэгч Б.Ганхуяг “хамгаалалт гаргаж өгөх”-ийг хүслээ

ШУУРХАЙ: Шүүгдэгч Б.Ганхуяг “хамгаалалт гаргаж өгөх”-ийг хүслээ

2023-09-20
ЦЕГ: Гудамжинд алхаж явсан иргэдийг мэсээр гэмтээсэн этгээд мансуурсан байж болзошгүй

ЦЕГ: Гудамжинд алхаж явсан иргэдийг мэсээр гэмтээсэн этгээд мансуурсан байж болзошгүй

2023-09-20
Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах 20 хоногийн хязгаарлалт өнөөдрөөр дуусна

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах 20 хоногийн хязгаарлалт өнөөдрөөр дуусна

2023-09-14
Франц улс нэг удаагийн электрон тамхийг хориглоно

Франц улс нэг удаагийн электрон тамхийг хориглоно

2023-09-14
Зайсангийн хос гүүрийг асфальтаар хучиж, дуусжээ

Зайсангийн хос гүүрийг асфальтаар хучиж, дуусжээ

2023-09-14
Жүжигчин Б.Бархаслхагва Японд “од” болов

Жүжигчин Б.Бархаслхагва Японд “од” болов

2023-09-12
Т.Аюурсайхан: Морины жүчээг найз нөхөдтэйгөө хамт өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө байгуулсан

Т.Аюурсайхан: Морины жүчээг найз нөхөдтэйгөө хамт өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө байгуулсан

2023-09-12
Ж.Цолмон: Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг анги ахих тусам агуулгыг нь улам нарийвчилж тусгах ёстой

Ж.Цолмон: Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг анги ахих тусам агуулгыг нь улам нарийвчилж тусгах ёстой

2023-09-07
ЦЕГ-ын даргаар цагдаагийн хурандаа Т.Сүхболд томилогдлоо

ЦЕГ-ын даргаар цагдаагийн хурандаа Т.Сүхболд томилогдлоо

2023-09-06
www.ulstur.com
Олсонгүй
Хайлтын илэрц харах
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
Олсонгүй
Хайлтын илэрц харах
www.ulstur.com
Олсонгүй
Хайлтын илэрц харах

Р.Эмүжин: Түгжрэл ярьсан ч Сумка, Нүүрс ярьсан ч Сумка тэр хотын төсвөөр наадаж байна

Нийтэлсэн: admin
2022-12-23
Ангилал: БУСАД, ӨНЦӨГ
0
Р.Эмүжин: Түгжрэл ярьсан ч Сумка, Нүүрс ярьсан ч Сумка тэр хотын төсвөөр наадаж байна

Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа:

Гарчиггүй…
Нүүрсний хамгийн том хулгайч Женко хил даваад арилсан. Орос руу сэм утасдаад Синга руу гарах заавар авсан юм болов уу даа. Дараагийн хулгайч Сумка хотын төсвөөр наадаж байгаа. Бөглөрөл ярьсан ч Сумка, нүүрс ярьсан ч Сумка. Энэ луйварчнаа буулгаж чадахгүй байна гэхээр МАН-ын дарга Оюун-Эрдэнэд итгэх бүүүүр ямар ч арга байхгүй. АТГ-т байцаагдаж байхдаа Женкогийн ивээлд багтаж, Баянхонгорт айл болгонд оёдлын машин тарааж гишүүн болсон Адъяасүрэн нүүрсний хулгайгаа намын ялгаагаар булах гэж оролдоод Сумкагийн давс цацаагүй зам дээр хальтраад гүйж яваа.

Гэнэт л энэ эмэгтэйд нам нь хэрэгтэй болчихсон. Оюун-Эрдэнэ хоёр том ахынхаа цавчаанд өртчих гээд олон хүний цүнх барьсныхаа лайг үүрээд завгүй. Хүк, Зандка хоёр Женкогийн шахаанд орж гарын үсэг зурсан оптейк гэрээнүүдээ хараад “Тэр өдөр сөрөх минь ч яав даа, тэгсэн бол өдийд нүүр бардам нүүдэл хийж байхгүй юу” гэж өчнөөн харамсахаас цаашгүй. Нямбаатар хаашаа харж хаалга нүдэхээ ойлгохгүй төөрчихсөн. Ахыгаа дагавал алзахгүй, андаа дагавал аашлахгүй гээд арай ядан хоног өнгөрөөдөг болсон. Амарбаясгалан үнэмшихэд хэцүү таван өгөөш жагсагчдад хаяж өгөөд үүрээ манаад дуугаа татсан. Хугацаа хожихоо энэ хүн юу юунаас илүү мэднэ. Элбэгдорж алгаа ташиж, хуруугаа имрээд жагсаалыг яаж НАТО-гийн чихэнд хүргэж монгол Зеленский болох вэ гээд бод идээд, бог зарлагадаад жаргаж хэвтээ биз. М.Энхболдын ёстой бах ханаж, бал амсаад завгүй. Сү.Батболд “Миний нэр л битгий гараасай” гээд ламдаж яваа. Оджаргал “Энержи ресурс”-ийн эзэмшдэг Ухаа худагийн хэсэг олны анхаарлыг татахгүй байж байгаад энэ бүхэн дуусаасай гээд дуугаа хураасан.

Голомтын Баясгалан томоо ахдаа хулхидуулчихаад дараагийн томоо ах хайж эхэлсэн. Ажнай Бат-Эрдэнэ Тавантолгой дахь ноёрхол нь ганхаж байгааг мэдээд айдастаа хүлэгдсэн. Нямдорж нам хэвтээд ням ням гэх цагаа хүлээж байгаа. Хууль шүүх, хүчнийхэн дунд үүрлэсэн тавиулууд Оюук, Хүк, Женко гурван эзнийхээ дохиог хүлээгээд гурван тийшээ гуч гуйваад, гургалдай цаашаа, гулгидас наашаа болсон. Жагсагчдын дунд энэ бүх хүний төлөөлөл харайж орж ирээд самарч алдаж, салхи шиг үлээдэг болсон. Сонсгол хийнэ гэж цуглаад солиортлоо хашгирч, сохортлоо орилцгоосон.

Тэгээд өнөөдөр жагсаалын 18 дахь өдөр юу өөрчлөгдөв? Хулгайч хулгайгаа хийгээд, ард түмэн жагсаалаа сахиад, хөлсний хүмүүс хэрхэн хамгийн увайгүй үйлдэл, үзэшгүй гэмт хэрэг гаргаж монголчуудыг хуйлруулан босгох вэ гэж бодоод бэлтгэлээ базааж биеэ бэлдэж байгаа даа. За товчхондоо ийм л юм болж байна. Тэгээд энэ бүхэнд угаасаа гарчиг байхгүй самуурсан! Одоо тэнд нүцэглэж, хэнгэрэг нүдэж, дуу дуулж, шүлэг уншиж, хандивын хоол өдөр бүр ирж, гадаадаас гуйвуулсан итгэлийн мөнгөөр аарц чанаж…ай хорвоо, уншиж боловсроогүй 30 жил, хандив халамжийн 30 жил, авлига татаасын 30 жилийн эцэст нийгмээрээ зуурсан бантангийн зөвхөн нэгээхэн хэсэг! Нүүрсний хамгийн том хулгайчийг хөөж явуулаад дараагийн босс болохын төлөө алалцаж буй үйл явц, үүдэндээ ард түмнээ уячихжээ, бас. гэв.

Post Views: 464
ShareTweetShare
Олсонгүй
Хайлтын илэрц харах
ADVERTISEMENT
Penetrating Pantyhose Fucked and facialied xxxviii xxxxvo xnxx sat
www.ulstur.com

Төр түмний нүд чих болно.

Follow us

Улс төр

  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • УЛС ТӨР
  • СОНГУУЛЬ-2020

Аймаг, Нийслэл

  • АЙМАГ
  • НИЙСЛЭЛ
  • ИТХ

Бусад

  • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • БИЗНЕС
  • ХУУЛЬ
  • ДЭЛХИЙ
  • БУСАД

Тухай

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2020 Ulstur.com. All rights reserved.

Post Views: 0
Олсонгүй
Хайлтын илэрц харах

Copyright © 2017 JNews.

error: Уучлаарай! Хуулбарлах боломжгүй

Like, Follow хийгээд мэдээгээ үзээрэй 🙂

×