Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар ярилцлаа. Төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, төр татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зэрэг хуулийн бусад заалтуудын хэрэгжилт хангалттай түвшинд явахгүй байна гэж ЗГ үзэж байна. Тиймээс ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, энэхүү хуулийн хэрэгжилтэд богино хугацаанд үнэлэлт дүгнэлт өгөхөөр шийдвэрлэлээ.
Хуучин сайдуудыг дэд сайдаар томилсон талаар сэтгүүлчийн асуултанд: “Л.Халтар сайд бол хүнд, амаргүй цаг үед Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Л.Халтар сайдын хувьд цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан төмөр замын алтан мэргэжилтэн. Түүний мэдлэг, туршлагыг төр ашиглах хэрэгтэй.
Засгийн газар зарим дэд сайд нарыг хооронд нь сэлгэн ажиллах бодлогыг баримталж байгаа. Цаашдаа бусад салбарын сайд нарыг салбар хоорондын харилцан уялдааг сайжруулах зорилгоор яамдуудын хооронд сэлгэн ажиллах бодлогыг барьж байна. Дан ганц Монгол улсын тухайд биш саяхан Ерөнхий сайд Сингапур улсад хийсэн айлчлалуудаас мэдээллийг харж байсан байх. Сингапурын Засгийн газрын бодлого хүртэл яам хоорондын, салбар хоорондын харилцааг нягт байлгах үүднээс сайдыг сэлгэн ажиллуулах, нэг яамны нэгдүгээр сайд нөгөө яамны хоёрдугаар сайд хэлбэрээр ажилладаг буюу бодлого уялддаг байх энэ боломжийг хийж өгдөг” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
.
.