• Latest
  • Trending
Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ

Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ

2022-05-11
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, April 29, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ

by admin
2022-05-11
in ӨНЦӨГ
0
Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ

Анх энэ ослын тухай сонсоод xapaмсах сэтгэл төрсөн. Дараа нь хэргийг нарийн судлаж үзээд зүрх зүсэгдэж, сэтгэл урагдах шиг болсон. Тэгээд л уншигч таныг нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай хэмээн бодож хэргийн гэрч болох Д.Батжаргалын хэлснээр чухам юу болсныг тоймлон хүргэе.

YOU MAY ALSO LIKE

Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн гайхамшигт түүхийг ОУЖХ-ны эрхлэгч Н.Месснир дэлхий дахинд ийн хуваалцжээ

Шуурайн Солонго: Март бол дотоожноосоо хямдхан “муужгай“-нуудын баяр биш л дээ

2022 оны дөрөвдүгээр сар. Өмнөговь аймаг орох замд. 21.00 цагийн орчимд

Нэгэн гэр бүлийн гишүүд хоёр автомашин хөлөглөн Өмнөговь аймгийг зорьж явав. Орой болсон учир хоёр машин хоорондоо нэлээд зайтай явж байв. Гэтэл хамгийн ард явсан автомашин нь зорчих хэсгийг чөлөөлж зогсоогүй ачааны том машинтай замдаа таарчээ. Ачаан дээрээ зөөврийн байшин ачсан байх агаад ойр орчимд нь хүн харагдсангүй. Тэд саадыг тойрч гараад цааш хөдлөтөл “Туслаарай. Хүн байна уу” гэх дуу хаа нэгтээгээс хадав. Эхлээд хөгжим дуугарч байна гэж бодсон ч үгүй гэдгийг мэдээд учрыг мэдэхээр зогсцгоов. Тэд машинаас буугаад нүдэндээ итгэж чадсангүй. Харсан зүйл нь түрүүлж явсан жийп машинд сууж явсан 60 настай Э нь уйлчихсан, хэрхэхээ мэдэхгүй тусламж эрэн тэмтчин хашгирч зогсох нь тэр. Хажууханд нь дүүгийнх нь машины дээвэр хууларч доторх хүмүүс бүгд танигдахын аргагүй болтлоо гэмтэж, а.миа ал.дац.гаасан байлаа. Нүдэндээ итгэсэнгүй, тэгээд гэнэт ухаан орж ухасхийн гүйж очицгоов.

ТЭР ҮЕД ЮУ БОЛСОН БЭ?

Түрүүлж явсан жийп машинд 60 настай Э гуай төрсөн охин, хүргэн хүү, төрсөн хүү болон хадам дүүгийн хамт тавуулаа зорчиж явжээ. Гадаа харуй бүрий болсон учир ихэд болгоомжтой явж байж. Гэтэл тэнгэр нураад ирэв үү гэлтэй их чимээ гарч, нэг зүйл ирээд мөргөчих шиг болох үед машин замаас гаран зогсов. Осол ингэж л болсон.

Тухайн үед зам дээр зөөврийн байшин ачсан ачааны хажуугаар жийп машин өнгөрөх үедээ зөөврийн байшингийн буланг мөргөсөн байна. Үүний улмаас жийп машины дээвэр тэр чигээрээ хууларч, дотор нь сууж явсан таван иргэнээс дөрөв нь газар дээрээ өнгөрчээ. Хамгийн хачирхалтай зүйл нь, ачааны машиных нь тэвшээр илүү гарсан зөөврийн байшингийнх нь буланг машин мөргөөд газар дээрээ дөрвийн дөрвөн хүн а.м.иа ал.д.чихаад байхад жолооч хоёр залуу машинаасаа бууж ч ирээгүй аж.

Гэрчүүдийн хэлж байгаагаар жолоо барьж явсан залуугийн тархи нь зам дээр “асгарсан” байсан бөгөөд бусад амь хохирогч нарын цээжнээс дээшхи хэсэг нүд хальтрам болсон байсан гэдгийг хэлсэн юм. Мөн ачааны автомашины залуус машинаасаа бууж ирэхгүй байсан учир хүчээр шахуу буулгаж ирээд яагаад тэмдэг тэмдэглээ байршуулаагүй юм бэ гэдгийг асуусан ч тоймтой зүйл хэлээгүй байна. Тиймдээ ч “Хэрвээ зөөврийн байшингийн тэвшнээс илүү гарсан булан дээр цацруулагч тэмдэг тавьсан байсан бол дүү минь харж таарна. Тэгээд тойроод гарна шүү дээ. Гэтэл харанхуйд тэр дээр байгаа зүйл яаж харагдах юм бэ. Дүү минь тэр буланг мөргөчихөж” гэж түүний нагац ах Д.Батжаргал хэлсэн юм.

Амь хохирогч нар 34-56 насны залуус байсан бөгөөд тэдний хоёр нь нэг гэр бүлийн хос юм. Гэр бүлийн хос залуус амиа алдаж, ард нь 3-15 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдээд байна.

ТЭЭЖ ТӨРҮҮЛСЭН ХОЁР ҮРЭЭ ХОЁУЛАНГ НЬ АЛДСАН ЭМЭЭ ДӨРВӨН ЗЭЭГИЙН ХАМТ ӨНЧИРЧ ҮЛДЭВ

Урд талын жийп машинд сууж явсан 60 настай Э гуай амьд үлдсэн ч тээж төрүүлсэн хоёр үрээ ослын улмаас хоёуланг нь алдсан. Хэдий харуусалтай ч амиа алдсан охиныхоо дөрвөн бяцхан үрийг харж хандаарай гэсэн бурхны даалгавар гэлтэй ямар ч гэмтэл аваагүй байна. Өдгөө тэрбээр дөрвөн бяцхан зээгээ харж хандангаа талийгаач нарын араас хойдохын буян үйлдэж сууна.

Хүүхдүүд 3-15 насных. Энэ жил есдүгээр анги төгсөх том хүү нь гурван балчир дүүгээ харж хандах хүндхэн даваатай нүүр тулсан. Дүү нар нь “Ээж, хаачихсан юм бэ. Аав яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэж өдөр бүр шахуу нэхнэ. Арай ухаан орж, юмны наадах цаадахыг ойлгох болсон 10 настай охин дүү нь олны нүднээс далд мэгшин уйлах нь сэтгэлийг нь хамгийн ихээр эмзэглүүлнэ.

Тэр гурван дүүгийнхээ төлөө ямар хүн болж, юу хийх ёстойгоо ухаарч ойлгож байгаа ч чухамхүү яаж, хэрхэн гэдэгт барьц алдана. Тиймдээ ч эцэг, эхийгээ алдсан энэ хар бараан дурсамжаас зугтаж аль болох хичээлдээ анхаарч, дүү нартайгаа ойр байхыг хичээх аж.

Харин эмээ Э-гийнх нь хувьд ослоос хойш хэсэгтээ л шокны байдалтай байж байсан аж. Удалгүй өнчирч үлдсэн дөрвөн зээгийнхээ төлөө амьд явах учиртайгаа ойлгож, сэтгэл дотроо бүх зовлон, шаналалаа түгжиж нуув. Ингээд л талийгаач нарын хойдын буяныг үйлдэж, улмаар дөрвөн зээгийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг хөөцөлдөж эхэлсэн байна. Гэвч өнчирч үлдсэн хөгшин, залуу эдгээр таван хүн тэтгэврийн 550 мянганаар амьдрахаас өөр аргагүй болжээ.

Шалтгаан нь энэ

Дээрх дөрвөн хүүхдийн ээж, аав болох 42 настай С болон 34 настай М нарыг өнгөрсөн долоо хоногт хөдөөлүүлжээ. Ингээд оршуулганы зардал хөөцөлтөл өгөх боломжгүй гэдэг хариу сонсож. Энэ талаар хүүхдүүдийн эмээ Э хэлэхдээ “Осол гарах үед хүргэн хүү минь жолоо барьж явсан юм. Би урд суудалд суусан байсан. Харин арын суудалд төрсөн охин, хүү хоёр минь, бас талийгаач нөхрийн минь дүү хамт явсан. Осол гэнэт л болсон. Тэр дөрөв минь газар дээрээ өнгөрсөн. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л байна. Юу хэлэх, яахаа ч мэдэхгүй юм. Охин, хүргэн хоёроос минь үлдсэн энэ дөрвөн хүүхдийн гарыг нь ганзаганд хүргэчихээд л тэнгэрт халих юмсан гэж бодох юм. Үгүй ядаж л оршуулганы зардал авах гэтэл “Хүргэн хүү чинь нийгмийн даатгалын шимтгэлийг 28 сар л төлсөн байна” гээд өгөөгүй. Харин охин маань 36 сар төлсөн юм байна. Тэгээд оршуулгын зардал болох нэг сая төгрөгийг нь өгсөн.

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нь өнөөдрөөс хөөцөлдөх санаатай. Бас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд ар гэрт нь буцалтгүй тусламж үзүүлдэг юм байна. Тэрийг нь хөөцөлдөж үзлээ. Гэтэл сар нь хүрэхгүй байна гээд тэр тусламжийг хүүхдүүдэд нь өгөхөөс татгалзсан. Бид тав цаашид яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Байр, машины зээлтэй. Зээлээ төлөхгүй бол банк хурааж авах нь ойлгомжтой. Сардаа ганц миний тэтгэврийн 550 мянгаас өөр орлоготой. Гэтэл яаж тэр их зээлийг төлөх билээ” гэж учирласан юм.

Э гуайн төрсөн охин М болон хүргэн хүү С нь а.миа ал.дахаас өмнө өөрсдийн гэсэн бизнестэй, тогтсон орлоготой байж. Хэдий орлоготой ч орон сууц, автомашины, бизнесийн зээлтэй байх нь ойлгомжтой. Одоо энэ бүхний зээлийг төлбөрийг төлөх хүн байхгүй. Бизнесийг нь зарлаа гэж бодоход том хэмжээний эргэлттэй биш учир зээлийн өрөө дарж хүчрэхгүй. Орон сууцыг нь зарж жижгэрүүлээд банкны өрийг дарлаа ч зөрүү гээд шальтай юм олдохгүй. Ингэж л нэгэн гэр бүлийн амьдрал хариуцлагагүй нэгнээс болж сүйрч, үр хүүхэд нь амьдын хагацал үзэн өнчирч үлдээд байна.

ГАНЦХАН СЕКУНТ-БҮХ НАСНЫ АМЬДРАЛ

Том хүү нь бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан. Учир нь үе тэнгийнхээ хүүхдүүдийн ам.ны зу.гаа болохоос санаа зовсон гэж эмээ нь бидэнд учирласан.

Осол болохоос өмнө эдгээр дөрвөн үрс аав, ээжийнхээ хамт дулаахан гэрт аз жаргалтай сайхан амьдарч байлаа. Одоо харин хэн наашаа гэх бол, 60 настай эмээ минь битгий л тэнгэрт хальчихаасай билээ, банкны хүмүүс ирээд байрыг минь хураачих вий дээ гэсэн айдас, шаналал дунд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ бүхний хажуугаар ижий, аавыгаа санан бэртгэх сэтгэлийн зовлон хүүхдүүдийн бяцхан зүрхийг нь яаж зүсэж байгаа бол гэдгийг бодохоос зүрхшээмээр. Одооо тэд цаашид яаж амьдрах бол. Ирээдүйд тэднийг юу хүлээж байгаа бол.

Тиймээс л жолооч та хөдөө орон нутагт зорчихдоо хурдаа тохируулж байгаарай.

Мөн том оврын жолооч та автозамын зорчих хэсгийг чөлөөлж, тусгай тэмдэг заавал байршуулж байгаарай гэдгийг сануулъя.

Бид энэ нийтлэлээрээ хэн нэгнийг буруутгах гэсэнгүй жолооч нарт сонор сэрэмжтэй байхыг сануулж буйг цохон тэмдэглэх нь зүйтэй биз ээ.

Г.Нацаг-Эрдэнэ / ubn.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.