УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 50+1 болсон тул хуралдаан эхэлллээ.
Тов дарааллаар эхлээд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх, дараа нь УИХ-ын даргын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэнэ. Түүний дараа ирэх оны төсөв хэлэлцэн шийдвэрлэх юм.
Өнөөдөр өглөө 10:00 цагаас бүртгэгдсэн ирц нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн зохих зүйл заалтуудыг хангаж буй тул чуулганы хуралдаан хуулийн дагуу эхэлж болно хэмээн УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж мэдээлэв.
Дарааллын дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлаар ТББХ-ын дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулж байна.













