Зохиолч яруу найрагч Шуурайн Солонго:
Мартын наймныг би ѳѳрийгѳѳ мэдэрсэн, дайчин хүүхнүүдийн баяр гэж боддог юм. Түүнээс биш эрчүүдээс мѳнгѳ гуйдаг, орчлонг гоё хувцасны үзэсгэлэн тѳдийгѳѳр тѳсѳѳлдѳг, дотоожноосоо хямдхан “муужгай”-нуудын баяр биш л дээ.
Эмэгтэй хүн жолоо барьж чаддаг, тодорхой хэмжээний орлоготой, бас ажилтай байх ёстой. Тэгвэл ѳѳртѳѳ итгэлтэй, бардам амьдарч болно гэж үздэг.
Яагаад гоо сайхан бүсгүйчүүл нугаршгүй хатуу болж ѳѳрчлѳгддѳг вэ гэвэл аминаасаа ѳѳр юм боддоггүй, ѳѳдсийн чинээ арчаагүй эрчүүдээс болдог байх гэж санадаг юм. Буруу ч байж магадгүй.
Миний бодлоор “Би ч бас мѳнгѳ олоод амьдарч чадна ш дээ” гэсэн үзэл санаа тѳрвѳл нярай охин, нялцгай гэргий сая л ЭМЭГТЭЙ ХҮН болж хувирдаг юм даа.
Жинхэнэ тэр эмэгтэйчүүлийн тѳлѳѳ нэг хундага ѳргѳчихье. Бүх найз бүсгүйчүүлдээ БАЯР ХҮРГЭЕ.
Жич: Чаатаар мэндчилгээ хүлээн авахгүй. Ккк
Мартын 8 үүссэн түүх
Мартын 8-ны энэ өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэж өгөх заншил тогтсон байдаг. Харин энэ баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй. Тэр үед эрчүүд нь гэргий нартай бэлэг өгч, анхаарал халамж тарьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Бас энэ өдөр тэд ажиллахгүй байх боломжтой байжээ.
Харин Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.
Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Орчин үед энэ баярыг Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнуудад тэмдэглэдэг болжээ. Түүнчлэн Узrбекстанд эл өдрийг “Эхийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай юм байна.













