• Latest
  • Trending
Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн гайхамшигт түүхийг ОУЖХ-ны эрхлэгч Н.Месснир дэлхий дахинд ийн хуваалцжээ

Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн гайхамшигт түүхийг ОУЖХ-ны эрхлэгч Н.Месснир дэлхий дахинд ийн хуваалцжээ

2024-05-21
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, March 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн гайхамшигт түүхийг ОУЖХ-ны эрхлэгч Н.Месснир дэлхий дахинд ийн хуваалцжээ

by admin
2024-05-21
in ӨНЦӨГ, СПОРТ
0
Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн гайхамшигт түүхийг ОУЖХ-ны эрхлэгч Н.Месснир дэлхий дахинд ийн хуваалцжээ

Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий 48 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Имперо” группын тамирчин Бавуудоржийн Баасанхүү амжилттай оролцож, ДАШТ-ий хошой хүрэл медальт Ассунта Скуттог унаж шидэх мэхээр хаяснаар 24 насандаа дэлхийн аварга болж монголчуудаа баярлууллаа. Тэрээр энэ хавар Монгол Улсын аваргаар гурав дахиа тодорсон билээ.

Тэгвэл түүнийг ДАШТ-ий аварга болсны дараа Олон улсын жүдогийн холбооны эрхлэгч Николас Месснир баяр хүргэж, түүнтэй анх танилцаж байсан дурсамжаа жүдогийн холбооны албан ёсны хуудсанд байршуулжээ. Тэрээр Б.Баасанхүүтэй арав гаруй жилийн өмнө Монгол орны алс хязгаарт уулзаж байсан бөгөөд хамгийн анхны жүдогийн өмсгөлийг нь бэлэглэж байжээ. Тэрээр энэ дурсамжиндаа тухайн үед бэлтгэл хийх зориулалтын дэвсгэр буюу татами ч үгүй, өмсгөл ч үгүй байсан Мөрөн шиг ийм газраас дэлхийн дэвжээн дээр ирэх нь тийм ч амар хэрэг биш гэдгийг онцлон, бахархаж буйгаа илэрхийлжээ. Мөн Б.Баасанхүүгийн талаар жүдо бөхийн холбооны мэдээлэлд “тэр бүгдийг хүч чадал, өөртөө итгэлтэй байдлаараа ялсан.Түүний финалд хүрэх зам нь гайхалтай байсан бөгөөд нэг ч удаа хэн нэгэнд шидэгдэх дөхсөнгүй” хэмээн онцолжээ.

YOU MAY ALSO LIKE

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

Олон улсын тэмцээн уралдааны холбооны их хурал боллоо

-НУТГИЙН БЯЦХАН ЖҮДОЧИДТАЙ УУЛЗАХАД ТЭГШ БУС ШАЛАН ДЭЭР ЭНГИЙН БРЕЗЕНТ ДЭВСЭЖ, БАЙГАА ХЭДХЭН ӨМСГӨЛӨӨ ЭЭЛЖИЛЖ ӨМСДӨГ АЖ-

Тус мэдээлэлд “Олон улсын жүдо бөхийн холбооны эрхлэгчийн хувьд би ярьж буй түүхийнхээ ард нуугдах үүрэгтэй. Их аваргууд, жүдочдид учирсан адал явдал ихэвчлэн ер бусын байдаг. Тэр дундаа дэлхийн аварга цолыг хүртсэн Бавуудоржийн Баасанхүү гэх энэ ер бусын тамирчны аялал илүү гэрэл гэгээтэй байна.

Би Б.Баасанхүүтэй арав гаруй жилийн өмнө Монгол орны алс хязгаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хот хэмээх нэгэн жижиг хотод анх танилцсан. Б.Баасанхүү тэр үед арав гаруй настай байсан ба хааяа жүдо бөхөөр хичээллэдэг байжээ. Нийслэл Улаанбаатараас 600 км-ийн зайд оршдог тус хотод тухайн үед 40 мянга хүрэхгүй хүн амьдардаг байв.Тэрээр тухайн үед жүдо бөхөөр хичээллээд удаагүй байхдаа энэ спортод дуртай болсон ч гэр бүлийнхээ байдлаас болж өдөр тутмын хэцүү, бэлтгэл сургуулилт хийх боломжгүй байсан юм. Гэвч түүний дэлхийн оргилд хүрэх энэхүү алхам тэр нэгэн айлчлал, уулзалтаас эхэлсэн юм. Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг дэлхий дахинд сурталчлах аяныг хүүхдэд зориулсан хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Энэ хүрээнд Монголд анхны “Улаанбаатар гранпри” тэмцээн болж, тухайн үеийн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат бид хоёр Монголоос шилдэг жүдочдыг олж нээх аялалд мордсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулга бүх зүйлийг зохицуулсан.

-МИНИЙ ГАРААС АНХНЫ ӨМСГӨЛӨӨ АВЧ БАЙХДАА НҮДЭЭ БҮЛТИЙЛГЭЖ БАЙСАН ЗАЛУУ ОХИН ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЭХИЙГ СОНСООД БАХАРХЛАА-

Мөрөн хотод хүрэлцэн ирээд бид нэгэн сургуульд саатан нутгийн залуу жүдочидтой уулзлаа. Гэвч тэд жүдогийн ертөнцийн бүх зүйлээс хол байсан юм. Татами ч \зориулалтын дэвжээ\ байхгүй, тэгш бус шалан дээр энгийн брезент дэвссэн байв. Мөн жүдочид бүгдээрээ өмсгөлтэй байсангүй, байгаагаа хувааж хэрэглэдэг аж. Тиймээс Олон улсын жүдо бөхийн холбооны дэмжлэгтэйгээр бүх хүүхдүүдэд өмсгөл бэлэглэсэн. Дараар нь татами ч явуулсан юм. Тэнд зогсож байсан хэсэг хүүхдүүдийн дунд Монголын тал нутгийн цэнгэг агаарт хацар нь улайсан Бавуудоржийн Баасанхүү гэж нэгэн байлаа. Тэр өдөр би түүнд анхны жүдогийнх нь өмсгөлийг өгөх боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан юм. Түүний хувьд ч мөн тэр өдөр л жүдо бөхөөр хичээллэхээр эргэлт буцалтгүй шийджээ.

Хэдэн жилийн дараа тэрээр дэлхийн дэвжээн дээр гарч эхлэх үедээ “Би Мөрөн хотод найзуудын хамтаар жүдогоор хичээллэж эхэлсэн. Тэр үед би энэ спортын талаар сайн мэдэхгүй байсан. Хэзээ ч цаашаа яаж явахаа төсөөлөөгүй байсан. Би татами ч гэж юу болохыг мэдэхгүй байсан. Гэхдээ нэг өдөр дасгалжуулагч бидэнд гадаадаас хэн нэгэн ирж байгаа талаар хэлсэн. Тэр хүн бидэнд онцгой бэлэг барьсан. Тэр өдрийг би үүрд санах болно. Энэ бол миний анхны жүдогийн өмсгөл байсан бөгөөд цасан цагаан байсан. Энэ гайхамшигтай бэлгийг хүлээн авсныхаа дараа л би жүдо бөхөөр илүү нухацтай хичээллэхийг хүсч байгаа юм болов уу гэж бодож эхэлсэн. Хэсэг хугацааны дараа өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд явсан. Тэр тэмцээндээ би цоо шинэ жүдогийн өмсгөлөө өмсөөд анхны хүрэл медалиа авсан. Тэр цагаас хойш жүдо миний амьдралын томоохон хэсэг болсон” гэж дурдсан юм.

-ТҮҮНИЙ ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДӨЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР ПАРИСЫН ОЛИМПИЙГ ЧИГЛЭЖ БАЙНА-

Миний гараас анхны жүдогийн өмсгөлөө авахдаа нүдээ бүлтийлгэж байсан залуу охин дэлхийн дэвжээнд ялалтын гараа өргөн Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэхийг сонсоод өнөөдөр дээрх дүр зураг санаанд бууж байна. Гэвч би хувьдаа Бавуудоржийн Баасанхүүгийн өнөөдөр Абу Дабид болсон тоглолтод ямар ч хамаагүй билээ. Тэрээр татамид ганцаараа гарсан бөгөөд Монголын шигшээ багийн хамт олон жил бэлтгэл хийж, өөрийгөө золиосолсоны үр дүн энэхүү ялалт юм.

Олон улсын жүдо бөхийн холбоо болон нийт жүдо бөхчүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөрөн шиг ийм газраас дэлхийн дэвжээн дээр ирэх нь тийм ч амар хэрэг биш, бид бүгдээрээ бахархаж байна. Өнөөдөр Бавуудоржийн Баасанхүүгийн өдөр байлаа. Хэдийгээр Абу Даби дахь бодит байдал түүний хүүхэд насны мөрөөдлөөс давсан байсан ч түүний мөрөөдөл үргэлжилсээр, Парис 2024 наадам руу чиглэж байна. Ирээдүй хойч үедээ урам зориг өгөх үүрэгтэйг онцлохын тулд би үүнийг бичихийг хүссэн юм. Мөн бидний Монголд хийсэн аялал ийнхүү хожмын гайхалтай зүйл болсонд баяртай байна. Өдөр бүр мянга мянган дасгалжуулагчид шавь нартаа урам зориг өгдөг. Бавуудоржийн Баасанхүү болон хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйл дамжуулах завшаан тохиож байсан бүх хүмүүстээ баяр хүргэе” гэжээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.