Мөнгөн хонх жингэнүүлж, сурагчийн дүрэмт хувцсаар жигдрэн сургуулийн хаалгаар анх алхсан зургаан настнууд маань эрдмийн баяраа хийж, 35 үсгийнхээ ард гарлаа. “Маам сүү уу’, “Молом үнээ саав” гээд л амны уншлага болтол давтсаны эцэст уншиж, бичиж сурсан нь тэдний хувьд анхны эрдмийн зэрэг нь юм. Тоолж, уншиж сурсан гэдгээ эцэг, эх, багш нарынхаа урд гарч үзүүлээд 35 үсгийнхээ нэгийг тэргүүндээ залаад зогсоно гэдэг сургуулийн анхны мартагдашгүй дурсамж.
Гэвч өнөөдөр нэг ангид 40-50 сурагч тохой нийлүүлэн суралцаж эрдмийн баяраа тэмдэглэх гэхээр 35 үсэг нь хаанаа ч хүрэлцэхгүй. Ангийн багш нь айлын алаг үрсийг гомдоохгүйн тулд хүүхдүүддээ тоо, дүрс хуваарилж өгдөг байна. Энэ байдал нь эцэг, эхчүүдэд таалагдахгүй, хүүхдээ заавал “А” үсэг болгоно гээд дугтуйтай мөнгө барьж гүйн багш нарыг багагүй сандаргадаг аж. Ер нь жил бүрийн хавар зургаан настангуудад үсэг хуваарилж өгнө гэдэг бага ангийн багш нарын хувьд шүдний өв чин.
Бид гэр хороолол дунд үйл ажиллагаагаа явуулдаг сургуулийн багш нарын бодлыг нь сонсоход “Сүүлийн жилүүдэд аав, ээжүүдийн дунд хэлбэр хөөдөг үзэгдэл хэрээс хэтэрсэн. Хүүхдийнхээ бодлыг сонсохгүй байж өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийг хичээдэг. Манай хүүхэд заавал тийм үсэг болно гээд зөрүүдэлдэг. Хэнд ямар үсэг хуваарилж өгөх нь багшийн эрх байдаг. Нэг ангид 40-50 хүүхэд суралцдаг учраас бүх хүүхдүүдэд үсэг хуваарилж өгөх ямар ч боломжгүй. Тиймээс хэлбэр дүрс, тоо болгодог.
Ингэхээр аав, ээжүүд “Манай хүүхэд яахаараа хүний дор орж гурвалжин, дөрвөлжин дүрс болдог юм. Танд хэдэн төгрөг өгвөл манай хүүхдийг үсэг болгох уу” гэж асуудаг. Энэ бол хамгийн буруу. Эцэг, эхчүүд боловсролын салбарт буруу жишиг тогтоож байгаа нь туйлын харамсалтай. Хүүхдээ үсэг болгохын тулд багшид нь хах ууль өгөх ямар ч шаардлага байхгүй” гэдгийг хэлж байв.

“Эрдмийн баярын “А” үсэг нэг саяас 500 мянган төгрөгийн ханштай болжээ” Мэдээллийн эх сурвалж medee.mn сайт /2019.05.09/ …
2019 оны байдлаар тухайн үед А үсэгний төлөөх ханш 500 мянгаас нэг сая төгрөгний хооронд байсан юм байж. Орчин цагт тэгвэл хэдийг өгч байж А үсэг авах бол эцэг эхчүүдээ, багш нараа?
Үсгэн дээр ингэж ави лга х ээл хаху уль мөнгө төгрөг болдог гэж ёстой бодоогүй юм байна. Бас А бүлэгт л сайн багш байж таараа гээд А бүлэгт өгөх гээд бөөн мөнгө төгрөг, хэ рүүл болдог гэх… Би Л үсэг болж бсан А болоогүй гээд амьдрал дээр хавчигдаж га дуурха гдаад сурлага муудаад байсан юм огт байхгүй шүү. Ямар үсэг болох, үсэг болоогүй байсан ч ер нь цаашдын амьдралд огт нөлөөлдөггүй юм бна лээ шүү гэж хэлэх юмсан.














