Эрх чөлөөний орон хэмээгдэх дэлхийн топ улс Америкид хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл номер нэг байдгийг Уилл Смиттийн үйлдэл харуулав. Эрх чөлөөт улсын нэр хүндтэй иргэн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэгчлэн тайзан дээр ёстойл жаалсан. Учир юунд гэвэл эхнэрээ элдвээр хэлүүлэхийг хүсээгүй мань эр Оскарын ёслол дээр хөтлөгчийг нүүрэн дундуур нь тас буулгаж дэлхий нийтийн нүдийг орой дээр нь гаргасан юмдаг.
Харин өнөөдөр Уилл Смиттийг акедимаас хасах цаашлаад шагналыг нь хураах зэрэг асуудал яригдаж байна. Энэ нь хүний эрхийг нэгдүгээрт тавьж хү.чир.хийл.лийг тас цохидог байх хуультай улсын хувьд байж болошгүй үйлдэг бөгөөд энэ бал.мад явдалдаа уучлал гуйх багадна. Улмаар зохих шийтгэлийг нь хүлээлгэнэ хэмээж буй юм. Хүний үнэт зүйл, нэр хүндийг гутаасан хүнд зохих хариуг нь өглөө Уиллийн зөв гэх хүмүүс байх ч энэ нь дэлхий нийтийн нүдэн дээр болсон хү.чир.хийллийн чанартай болчимгүй үйлдэл хууль л бол хууль хэмээжээ.
Харин одоо амтай болгон хүний эрх ярьдаг ардчилсан Монгол улсад арван жилийн өмнө болсон нэг явдлыг сануулъя.
Бас л ардчилсан эрх чөлөөт тодотголтой азийн жижиг улсын парлиаментийн гишүүд зод.ол.д.сон явдал байдаг. Зод.олд.сон ч гэждээ тухайн үеийн МАН–ын гишүүн одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үеийн АН-ын гишүүн мөн их хурлын гишүүн Г.Баярсайханыг цохиж унагасан юмдаг. Тэр үедээл сенсаци болж байв. Яг л өнөөдрийн Уилл Смитт шиг баатарлаг байлаа угаас цэргийн хүн, эр хүн болгож тавилаа гэхчлэн Хүрэлсүхийг шогширсон, магтсан хүмүүс байв. Гэхдээ нэг нь өөрийн гэр бүл, үнэт зүйлийн төлөө нөгөө нь өөрийн жижигхэн амбицийн төлөө, улс төрийн намынхаа төлөө байсан юм. Монгол ч бас хуультай улс мэдээж хүчирхийлэлгүй нийгэм тэр тусмаа халдашгүй байхаар хуульчлагдсан их хурлын гишүүн хүнийг цохиод унагачихдаг юу болох нь тэр вэ? Тэгвэл бараг шалчигнаад байсан нөхөрийн /гишүүн Г.Баярсайханы/ хохино болоод өнгөрсөн, тэгээд мартагдсан. Өнөөх хү.чир.хийлэ.лгүй, хүний эрхийг амтай болгон ярьдаг улсын хууль хаачичхав. Тэр тусам халдашгүй дархан их хурлын гишүүнийг ух.аан баларт.тал нь зод.чих.оод байхад…?
Үүн дээр л асар том ялгаа харагдаж байгаа биз. Тэглээч Монголд амтай болгон ярьдаг хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл тэс өөр өрөөсгөл ойлголтоор ужигран хэвшиждээ.
Ц.Амгалан













