Монголын авто засварыг базагч Вьетнамууд…
Сайн байна уу? Би элэг нэгт Монголчууд минь гэж дэмжиж чадалгүй харьтныг сонгосон хэрэглэгч байна. Өнөө цагт толгойтой болгон хэрэглээгээ болгож автомашин хөлөглөх болсон. Түүнийгээ дагаад авто засвар гэж шуурах нь ч их. Харин хэдэн Монгол засварчид маань ажилгүй болж нилээд олон жил болж байгаа талаар ӨНЦӨГ онцлож байна.

Вьетнам авто засвар сайнаар дуудуулж приус унадаг хэдэн иргэдийг маань хуульруулаад удаж байна. Саяхан би машинаа сэвтүүлчихээд авто засваруудаар өдөржин таваргалаа. Одоо цагт хямд бөгөөд найдвартай хийх газрыг сонгох нь дамжиггүй ээ.
Монгол, Вьетнам аль алиар нь орж үнийн харьцуулалт шууд л гарч ирлээ. Монгол завсарлуу ороход хэдэн залуус байв. Машины гэмтэл хэд болохыг асуухад Вьетнам засвараас 30-40 мянган төгрөгийн илүү үнэтэй байх юм. Хажууд талын Вьетнам засвар хамаагүй хямд байх юм ямар учиртай, юугаараа ялгаатай байгааг асуухад “Тэгвэл тэгээд хужаа вьетнамруугаа яваач” гэж чигтэйхэн ширүүн дугарахад би аргагүй дуугүй боллоо.

Ингээд би Вьетнам засварыг сонгож хийлгэхээр боллоо. Засварчин залуу яриа хөөрөө гэж тун давгүй юм аа. Ярьж байгаа нь муухан хэрүүлч авгай шиг л дуржигнуулж байх юм. Яриагаа лавшруулаад хэдэн жил Монголд амьдарч байгааг нь, хэр их ашиг орлого олж байгаа, амьдралын нарийн ширийнийг ярих болоод ирэв.

Монголд 2005 онд ирсэн гэнэ шүү. Орлого тун давгүй. 2 өрөө байртай гэнэ, аа бас болоогүй нэг Монгол найз хүүхэнтэй юм байх. Амьдрахын эрхэнд сайнаас мууг хүртэл хийж үзэх хүний амьдрал хойно Монголд ирж Монголын приусчдыг аврагч харьтан болжээ. Өөгүй сайхан янзалсанд нь баярлаж аваад ингэс тэгэс гээд бид хоёрын яриа өндөрлөв.

Монголчууд минь уртай дүйтэй чадвартай авъяастай. Хийе гэвэл Вьетнамчуудаас илүүг хийж чадах л хүмүүс, чадахгүй гэж харьцуулагдах хүмүүс бишээ. Монголчууд минь ямар сайхан авъяас билэгтэй ард түмэн билээ.
Харин бидэнд нэг л алдаа байгаа юм. Харийн хүн Монголд ирж хямд чанартай баталгаатай зүйл хийж өгөөд хэрэглэгчдэд сонгогдоод явж байна. Адилхан Монгол хүн байхад илүү үнэ хэлж, хульхны юм хийж нэгнийгээ молигдох нь их болсон нь өнөөдөр Вьетнамчууд илүү сайн бас хямд гэж сонгоход хүргэж байна. Дээрээс нь Монголд бүх л салбарт үйлчлүүлэгч ямар байх, үйлчлэгч ямар байх гэсэн ойлголт маш муу. Монголд энэ үзэл бүр эсрэгээрээ гэж хэлж болно. Үйлчлэгч нь үйлчлүүлэгч шиг, үйлчлүүлэгч нь үйлчлэгч шиг…
Хэрэглэгчид Монгол авто засвараа сонгоно уу эсвэл Вьетнамаа сонгоно уу ПАДГҮЙ. Монголчууд нэгэндээ хайртай байж гэмээн гадныхныг тэжээхгүй Монгол засварчид хямд чанартай сэтгэлээр үйлчлэж Монголын мянга мянган приусчдийгээ баярлуулаасай.












