ӨНЦӨГ та бүгдэд дараагийн 2 өрөө байрны эзэн аян замдаа гарсан тухай нийтлэх гэж байна.
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц Ховд аймгаас Дорнод хүртэл 2127 км замыг 46 хоног гүйж, туулсан билээ.

Ховд аймгийн Буянт сумын харьяат Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Э.Даваажамц долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон боловч, Үндэсний баяр наадам хойшилсон тул үргэлжлүүлэн гүйж, Дорнод аймагт хүрэхээр төлөвлөгөөгөө өөрчилсөн юм.

Ингээд тэрбээр үргэлжлүүлэн гүйсээр Дорнод аймагт хүрсэн нь энэ юм.
Ийнхүү түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Ховд аймгийн удирдлагууд хоёр өрөө байр олгож, батламж гардуулсан.
Монгол цэргийн эр зориг, тэвчээр хатуужлыг биеэрээ үлгэрлэн үзүүлж яваа энэ залуу Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эвдээд байгаа аж. Түүний тэвчээртэй тууштай эр зориг хэзээ ч мартагдашгүй билээ.

Харин Э.Даваажамцын араас Хилийн цэргийн 0108 дугaaр ангийн, axлах axлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядaaс умард хилийн отряд xvpтэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын xoлын зайд гүйхээр өнөөдөр (2021.08.01) замд гарлaa. Хилчин бүсгүйд амжилт хүсье.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ингээд дараагийн 2 өрөө байрны эзэн аян замдаа гарлаа …Монгол улсад хүн амын цалингын хүртээмж доогуур өдөр өдрөөр бензин, хүнсний үнэ тэнгэрт хадаж ард иргэд туйлдаж байна. Ядарсан ард иргэд минь байрны төлөө гүйгээд дуусахвий… Ажил хийлгүй гарч гүйяаа. 1-2 сарын дотор байртай болох юм байна. Улсад ажил хийх ч хэрэг алга.













