Балбад хүчтэй газар хөдлөлт болж дэлхий нийтийг цочоож байх үеэр манай улсын хоёр уулчин Эверестэд авирч байлаа. Тэдний авиралтыг Хятадын талаас бүрэн зогсоож бүтэн нэг жилээр Эверестийн авиралтыг хаасан. Харин манай уулчид өнгөрсөн ням гаригт эх орондоо ирсэн юм. Дэлхийн дээвэр дээр хоёр дахь удаагаа гарахаар явсан уулын спортын олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын уулчин, хошууч Б.Цэвээндаштай уулзлаа. -Эверестийг зорих аяллаа хэзээнээс эхэлсэн бэ? -Энэ удаагийн Эверестийн авиралт маань 'Найрсаг Улаанбаатар эрүүл Монголын төлөө хамтдаа' гэсэн уриатай байлаа. Өнгөрсөн сарын 5-ны ...