Жендэрийн Үндэсний хорооны хурлын үеэр МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ‘Бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяраа хүний эрх байдлаар тэмдэглэе. Манай улсын хувьд гэрлэлт залуужиж байна 16,17-той хүүхдүүд хүүхэд гаргаж, гэртээ сууж байна. Намайг шүүмжлэх байх. Гэхдээ хэлье. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог. Ажиллах хүчний 50 хувь нь идэвхгүй байж болохгүй. Энэ мэт асуудлуудыг яриад байгаа юм. Давс мэт шорвог асуудлыг татаж гаргаж, шийдэж гаргахгүй бол урсаад яваад байж болохгүй байна’ хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байдаг.
Энэ тал дээр сошиал ертөнцөд ихэнх иргэд эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.
Ерөнхий сайдын хэлсэн энэ зүйлд сэтгүүлч Н.Өнөрцэцэг дуугүй өнгөрч чадсангүй өөрийн үзэл бодлоо илэрхийлж, ийнхүү шүүмжлээд авлаа.
Өглөө 06-07 гэж босоод дасгал хөдөлгөөнөө хийдэг. Ажлын цагт ажлаа хийдэг, орой гэр бүл найз нөхөд, бас уулзалтуудад цаг гаргадаг гээд хоногийн 24 цаг хүрэлцэхгүй л алаг хорвоод алхаж явна. Нээх идэвхигүй амьдраад, уйдаад цэрэгт цөлөгдөх хэмжээнд аргаа бараад байгаа юм алга. Биднийг тайван орхино уу? #март ЕС-аа














