Жендэрийн Үндэсний хорооны хурал боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ мэдээлэл хийсэн.
Тэрбээр Эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш бус байдал манай улсад хөндөгдөж байна хэмээлээ. Мөн эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага болсон. Энэ нь буруу хооллолт, таргалалт, архидалт, нойргүйдэлтэй холбоотой гэв. Манай эрчүүд гэртээ шөнө хоёр цагт орж ирдэг. Эрт унтаж байх хэрэгтэй, элгээ цэвэрлэж, шүүж байх ёстой энэ цагт эрэгтэй хүмүүс архи уугаад, бэлэн хоол авч идсээр байна. Үүнээс болоод бид маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь байна. Хэт таргалалттай болсон байна. Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг эмэгтэйчүүд хамтдаа хөндөх цаг болсон.
Охиноо өндөр боловсролтой болгоё, хүү минь яах вэ дээ гэдэг бодол цөөхөн хүн амтай манай улсын хувьд амаргүй байдал бий болж байна гэв.













