Таван ихэр хүүхдүүдийн 4 нь нурангид дарагдан на.с бар.жээ.
Хусейн Хуйлуоглу болон түүний эхнэр Мерве Хуйлуоглун дөрвөн ихэр хүүхдийн цогц.сыг орон сууцны нурангиас гаргажээ.
Турк, Сирийн нутаг дамнасан газар хөдлөлийн гамшгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Хилийн орчимд 79 мянган албан хаагч ажиллаж байна
НЭМЭЛТ: II.08, 17.00 цагт
Нас барсан иргэдийн тоо эцсийн байдлаар 9600-д хүрлээ. Туркийн эрх баригчид 7108 хүн на.с бар.сан талаар мэдээлэв. Харин Сирийн Засгийн газраас 1250 хүн нас барсан талаар мэдээлэл өгсөн. Шархадсан иргэдийн тоо 37 мянга болсон байна.
Туркийн хилийн орчимд 79 гаруй мянган албан хаагч эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа хэмээн албаны хүмүүс мэдээллээ.
Нурангиас 8000 гаруй хүнийг гаргасан байна. Харин 380 орчим мянган хүнийг Засгийн газрын хоргодох байр, зочид буудал, худалдааны төв, цэнгэлдэх хүрээлэн, сүм хийд, олон нийтийн төвд орогнуулж байгаа ажээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужийг гамшгийн бүс гэдгийг тус улсын Ерөнхийлөгч зарлаж, гурван сарын хугацаатай онц байдал тогтоов.
Нурангин дор 44 цаг болсон эх охиныг аварлаа
НЭМЭЛТ: II.08, 15.00 цагт:
Туркийн аврагчид өнөө өглөө Кахраманмарас хотын нурж сүйдсэн барилгын нурангиас хоёр настай охиныг эхийнх нь хамт аварчээ. Эх охин хоёр нуранги дор 44 цаг болсон байна.
Тус улсын Анатолиа агентлагийн мэдээлснээр, аврах, эрэн хайх бүлгийнхэн Мустафа Кемалийн нэрэмжит гудмжин дахь нурсан балгасуудын нэгний дороос тусламж хүсэн хашгирахыг сонсоод ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Улмаар 33 настай Имед Сабха, хоёр настай охин Вафе Сабха нарыг олжээ. Эх, охиныг түргэн тусламжийн машинаар ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.













