• Latest
  • Trending
Хумсаа байнга будуулах нь xopт хавдраар өвчлөх өндөр эрсдэлд оруулдаг гэв

Хумсаа байнга будуулах нь xopт хавдраар өвчлөх өндөр эрсдэлд оруулдаг гэв

2022-11-07
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, April 18, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хумсаа байнга будуулах нь xopт хавдраар өвчлөх өндөр эрсдэлд оруулдаг гэв

by admin
2022-11-07
in ЗӨВЛӨГӨӨ
0
Хумсаа байнга будуулах нь xopт хавдраар өвчлөх өндөр эрсдэлд оруулдаг гэв

Хумс хийлгэх, хумсаа гелэн будгаар будуулах нь монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон. Үс сайхан бол зүс сайхан гэгчээр хумс гоё бол хуруу урт харагддаг ч худлаа биш. Гэвч энэхүү гоёл эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хорт хавдраар өвчлөх эрсдэлд хүргэдэг талаар эмч хэллээ.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн клиникийн хоёрдугаар тасгийн их эмч С.Билгүүнцоож “Хумс тогтмол будагтай байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Сүүлийн жилүүдэд арьсны өвчин судлалын төвд хумсны гэмтэлтэй хүмүүс ирэх болсон. Энэ нь дан ганц будгийн хор нөлөөнөөс үүсдэггүй. Олон давтамжтай хумсаа будуулснаар, маникюрчид нэг хэрэглэгдэхүүнээ дамжуулан хэрэглэснээс өвчлөл дамжих эрсдэл бий болгодог. Будгийг давтамжтай хэт ягаан туягаар шарж хатаах нь гарын арьсыг харлуулж хөгширүүлэх, арьсны меланома эсийн хавдар үүсгэх эрсдэлтэй. Маникюрчин жирэмсэн үедээ ажлаа хийх нь тохиромжгүй. Учир нь хумсны будганд агуулагдах химийн бодисын байнгын нөлөөлөлд байх нь зулбалт үүсгэх эрсдэлтэй” хэмээн зөвлөсөн.

YOU MAY ALSO LIKE

Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг сувиллууд

Жолоочдод цаг агаарын онц байдлын талаар сэрэмжлүүлэг хүргэлээ

Хэдийгээр Монголд гелэн будгаас үүсэлтэй хорт хавдрын шинж тэмдэг одоогоор бүртгэгдээгүй ч охид бүсгүйчүүд анхаарахад илүүдэхгүй болохыг эмч нар сануулж буй. Учир арьс, өнгөний харшилын эмч нарын хэлснээр, Арьс, өвчин судлалын үндэсний төвд хумсаа будуулснаас болоод мөөнгөнцөрөөр өвчилсөн, харшил авсан хумсны гэмтэлтэй хүмүүс цөөнгүй ирдэг аж. Ялангуяа гоёлын гелэн будалттай холбоотойгоор сүүлийн таван жилд хумсны эмгэг өөрчлөлүүд их бүртгэгдэж байгааг тэд сануулав.

Гелэн будалт хийхэд болон хиймэл хумсыг салахгүй тогтвортой наахын тулд хүний өөрийн төрөлхийн хумсны толийг үрж гэмтээдэг. Энэ нь яваандаа өвчлөл үүсэх шалтгаан болдог. Хумс нимгэрээд, өвчлөөд ирэхээр дотоод эд эрхтэн өвчлөх эрсдэлд хүрдэг.

Тодруулбал, зарим нэг гелэн будаг химийн хорт бодис ихээр агуулдаг. Тиймээс гоо сайханч нарын ашиглаж байгаа будагны орц найрлагын талаар сайтар уншиж танилцах хэрэгтэй аж. Хэрэвзээ толуол болон формальдегид агуулсан бол астма, тэр ч бүү хэл хорт хавдар үүсгэх аюултай. Зарим гелэн будаг метил метакрилат мономер гэдэг бодис агуулдаг бөгөөд үүнийг жирэмсэн үед хэрэглэх хориотой байдаг аж. Тэрчлэн хумсны будгаа арилгахдаа ацетоныг ашиглах нь сөрөг нөлөөтэй байна.

Америкийн Арьс судлалын академийн мэдээлснээр хүмүүсийн 99 хувь нь амьдралынхаа туршид хумсны эмгэгтэй тулгардаг аж. Эрүүл хумс нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажилд гоо сайхан байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хиймэл хумсны хэрэглээ нь хэт ягаан туяаны гэрлийг ашиглахыг шаарддаг. Хэт ягаан туяаны гэрэл нь хумсны гоо сайхны бүтээгдэхүүнийг гэрэлтэх, хатууруулах, хатаах зорилгоор ашиглагддаг.

Хэт ягаан туяаны цацраг нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг. Энэ нь давтамжтай үйлдэгдсэнээр хорт хавдар үүсгэх эрсдэлтэй юм.

Арьсны хорт хавдартай тэмцэх сангийн одоо өгч буй зөвлөмж нь хэт ягаан туяаны гэрлийг ашиглахгүй байх явдал аж. Хэрэв өвчтөнүүд гэрэлтсэн өнгөлгөө хэрэглэх гэж байгаа бол нарнаас хамгаалах өргөн хүрээний тос эсвэл нитрил бээлий хэрэглэхийг зөвлөдөг байна.

НЭГ ЖИЛД ХУМСАА БУДУУЛАХЫН ТУЛД ДУНДЖААР 100-350 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

Хумсны маникюр хийдэг салонуудын дундаж үнэ 15 мянган төгрөгөөс эхэлж 80 мянган төгрөгийн хооронд байна. Өдөрт нэг маникюрчин энгийн үед 4-5 хүн үйлчлүүлдэг бол баяр ёслолын үед таваас найман хүн үйлчлүүлдэг аж.

Б.Номин-Эрдэнэ хумсаа байнга гоё харагдуулах хүсэлтэй гэнэ. Тэрбээр нэг удаа хийлгэсэн хумсны будаг нь хуулрах, хугарахаас шалтгаалан жилд долоогоос есөн удаа хумсаа будуулдаг байна. Ингэхдээ нэг жилд 250-300 мянган төгрөгийг хумсаа будахад зарцуулдаг аж. Хумсаа будуулаад хатаагч гэрэл рүү хийх үед гар жирэлзэн тогонд цохиулж байгаа мэт болдог ч үүнийг тоодоггүй болохоо хэллээ. Мөн гелээр будуулаад хумсны будгаа арилгуулсны дараа хумсны толио эвдэрч будаггүй л бол хумс ургахгүй хугараад байдаг гэлээ.

Харин Н.Отгонгэрэл “Эмэгтэй хүн үргэлж гоё сайхан байж түүнээсээ таашаал авч ёстой” гэж боддог. Тиймээс нэг удаа хумс хийлгээд ч юм уу будуулаад 20 хонгоос сар болоод дахин будуулдаг аж. Нэг будуулахад ойролцоогоор 30 мянган төгрөг болж жилдээ 300-350 мянган төгрөгийн хумс будуулахдаа зарцуулдаг байна. Байнга будуулдаг тул түүний хумс үрэлт хийх, хумс тойрсон махаа авхуулах төдийд л цус гардагаа нуусангүй.

Б.Бадамцэцэг баяр ёслолын үеэр гангарах гэж л жилдээ дөрвөөс таван удаа будуулдаг гэв. Нэг удаа будуулахад 20 мянган төгрөгөөс 40 мянган төгрөг болдог гэж үзэхээр 100-200 мянган төгрөг хүртэл мөнгө зарцуулдаг аж. Нэг будуулаад дараа нь давтан будалт хийлгэдэггүй улмаас арилгуулсны дараагаар хумс нь сар орчин хугарч ургадаггүй гэлээ.

Тэгвэл маникюрчин С.Солонго хэлэхдээ, хумс нөхөн төлжих хугацаа удаан учир жилдээ нэгээс хоёр удаа будуулах нь тохиромжтойг зөвлөлөө. Тэрбээр “Үйлчлүүлэгчид нэг будуулаад будаг нь хуулрахгүй байвал тэр будагтайгаа хэд ч хоног явдаг. Нэг гелен будагтай 20-оос илүү хонох нь тохиромжгүй. Гелэн будалтаа арилгаад шууд будах нь хумс нимгэрэх, арьсны өвчлөл үүсэх шалгаан болдог. Тиймээс хумсаа амраах хэрэгтэй. Хумсаа будахдаа агаар сайтай өрөөнд будаж, будсаныхаа дараа гараа савандаж угаавал химийн бодисын нөлөөллийг багасгадаг.

Хумс нөхөн төлжих хугацаа удаан учир жилдээ нэгээс хоёр удаа будуулах нь тохиромжтой. Гэвч эмэгтэйчүүд гоо сайхан байх гэж тогтмол будуулдаг нь өвчлөлт өртөх шалтгаан болдог”-ийг хэлж байна.

Гоо сайханчид ч эмч нар ч аль болохоор байнга хумсаа будуулах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг зөвлөж байна. Хүний гар булаг хатаадаг гэрэлд давтамжтай орсноор гарын арьс өнгөө алдаж, хурдан хөгширнө. Цаашлаад хорт хавдар тусах магадлалтай гэнэ. Хумс бол хүний арьсны дайвар эрхтэнд тооцогддог. Тэр ч утгаараа тухайн хүний хумс нь эрүүл мэндтэй нь салшгүй холбоотой аж.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.