СЭРЭМЖЛҮҮЛЭГ… Ховд аймгийн ихэнх нутгаар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүчтэй шороон шуурга үүсэж замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд, жолооч та бүхэн аймгийн төвөөс сум, бусад аймаг, хотруу явах хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчино уу. Эрхэм жолооч та онцын шаардлагагүй бол хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна.













