• Latest
  • Trending
Global Voices сайтад Монголыг “Азийн гөлөг орон” хэмээгээд дараах зүйлсийг бичжээ

Global Voices сайтад Монголыг “Азийн гөлөг орон” хэмээгээд дараах зүйлсийг бичжээ

2022-10-26
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, April 18, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Global Voices сайтад Монголыг “Азийн гөлөг орон” хэмээгээд дараах зүйлсийг бичжээ

by admin
2022-10-26
in ДЭЛХИЙ
0
Global Voices сайтад Монголыг “Азийн гөлөг орон” хэмээгээд дараах зүйлсийг бичжээ

Олон улсын Global Voices мэдээллийн сайтад Монголын талаар “Хүлэг улсаас Гөлөг орон хүртэл: Монгол Улс Оросын Ази руу чиглэх бодлогод хэрхэн уягдсан бэ” гэх мэдээллийг нийтэлж оруулсан байна.

Тодруулбал, уг нийтлэлд дурдсанаар 2022 оны 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногт Монгол Улсад түүхэн дэх хамгийн том газар нутаг болох Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчид зориулсан Чингис хааны музей нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Монголчууд Украинд цус урсгасан түрэмгийллийг эсэргүүцэн Оросын Элчин сайд И.Азизовыг хөөн гаргахыг уриалан Оросын Элчин сайдын яамны өмнө жагсаад байсан. ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсад хамгийн олон жил буюу есөн жил ажилласан Элчин сайд монголын төрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэхэд саад учруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм.

YOU MAY ALSO LIKE

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Балбын хотуудад цэрэг оруулжээ

2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын Элчин сайдаас УИХ-ын даргад хандан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, чиглэлийг гардуулахыг хүссэнд олон нийт дургүйцлээ илэрхийлж байсан удаатай. Чухамдаа сүүлийн жилүүдэд улс орны бүрэн эрхт байдал, дипломат байдлыг үл тоомсорлож дарамт шахалт үзүүлж байсан нь Орос-Монголын харилцааны нэг хэсэг болжээ.

2011 онд Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний импортын 90 хувь нь ОХУ-аас байжээ. Энэхүү эрчим хүчний импортоос хэт хамааралтай байгаа нь томоохон эрсдэл, дагуулж байна гэж үзэж байсан. 2022 оны хоёрдугаар сард Орос Украины нөхцөл байдал эхэлснээс хойш Европын орнууд “Путины эрчим хүчний шантааж” бодлогыг эсэргүүцэх гэж оролдох үед ч Монгол ОХУ-ын импорт, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрээс туйлын хамааралтай хэвээр л байв. 2022 оны гуравдугаар сарын байдлаар Орос-Монголын худалдаа Монголын нийт импортын бараг гуравны нэгийг эзэлж байгаа нь Кавказ болон Төв Азийн аль ч улсаас илүү байна. Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Ардчиллын баян бүрд” хэмээн нэрлэгдэж байсан далайд гарцгүй Монгол улс Орос, Хятад хоёр хөршийн дунд ганцаараа зогсож байна. Албан тушаалын авлига, тэгш бус байдлын чиглэлээр бага оноо авсан ч Монгол Улсыг “Дэлхийн эрх чөлөө” байгууллагаас 100 онооноос 85 оноо авч “Чөлөөт” улс гэж үнэлж байсан.

Гэсэн хэдий ч эдийн засаг нь 17 хувийн өсөлттэй байсан Монгол Улс 2011, 2016 онд өр төлбөртэй тэмцэж, гадаадын хөрөнгө оруулалтаа алдаж дефолтын ирмэгт ирлээ. Үүний зэрэгцээ хүн амын бараг гуравны нэг нь ядуурлын шугамаас доогуур байгаа нь засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэ боломжуудын нэн шаардлагатай болсон гэдгийг харуулж байна. Монгол Улс хил залгаа Орос, Хятад хоёрын өрсөлдөөнөөс ашиг олохыг хичээсэн. Гэвч 2014 оноос хойш Орос Хятадаас илүү хамааралтай болохын хэрээр гурван талт тогтолцооны тэнцвэрт байдлын боломж хурдацтай буурчээ.

2017 оноос хойш Монголын улс төрийн нөлөө бүхий албан тушаалд хоёр хүн ноёрхсон ч тэд Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг шүтэн бишрэгчид байсан. Тухайлбал, 2017 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч асан Х.Баттулга сонгогдсон. Ардчилсан намын (АН) популист улс төрч, энэ хүн өөрийгөө Кремлийг дэмжигч, эцэстээ Бээжингийн эсрэг нэр дэвшигч, мөн Оросын ерөнхийлөгчийн найз гэдгээ ихэд гайхуулж байсан удаатай. Цаашилбал “Путин шиг ерөнхийлөгч” гэсэн сурталчилгааны уриа лоозонг албан ёсоор ашиглаж, түүнийг Путинтэй хамт дүрсэлсэн фотошопоор хийсэн зургуудыг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэх тул Путиныг биширсэн нь түүний сонгуулийн кампанит ажлын гол цөм байсан бололтой.


МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин /2019.09.03/

Мөн тухайн үеийн Ерөнхий сайд асан одоогийн ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн л Путинийг дуурайж цамцгүй винтов буу барин зургаа авхуулдгаараа алдартай аж. Энэ нь В.Путиныг шүтэн биширдэг гэдгийг илэрхийлж буй. Эхэндээ Оросыг дэмжсэн байр суурь нь сонгуулийн үеэр Хятадыг эсэргүүцэх үзэл санааг дотооддоо ашиглах ашигтай стратеги байж болох ч удалгүй өөрсдөө үүндээ дарагдсан бололтой.

Ерөнхийлөгч Х.Баттулга Путины оролцсон арга хэмжээнд оролцохыг илүүд үзэж, харин эрх баригч МАН нь ОХУ-ын эрх баригч Нэгдсэн Орос намтай албан ёсны хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн гэж шүүмжлүүлсэн. Гэсэн хэдий ч Оросыг чиглэн Хятадаас хараат байхыг тэнцвэржүүлэх олон жилийн хүчин чармайлт Оросууд Украин руу довтолсноор нурж эхлэв. Хоёрдугаар сарын 28-нд буюу дайн эхлээд тавхан хонож байхад Оросын байгалийн хийн томоохон компани “Газпром” Монголын өнөөгийн Засгийн газрын төсөл болох Оросоос Хятад руу чиглэсэн “Союз-Восток” хий дамжуулах хоолойн төслийн зураг төсөл, судалгааны ажлын гэрээнд яаравчлан гарын үсэг зуржээ. Зарим нь энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад асар их зардал, тухайлбал ОХУ-аас их хэмжээний зээл авч, Оросоос улам бүр хараат болох магадлалтай гэж байгаа юм.

Монгол Улсын эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим хүчний өөр эх үүсвэрт шилжих гол түлхүүр нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Энэхүү төсөл нь тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний дийлэнх хувийг хангах ёстой байсан ч одоогоор ОХУ-ын байгаль орчны асуудлаас болж уг төсөл гацаанд ороод байна. БНХАУ-аас уг төслийг ивээн тэтгэхэд бэлэн байсан шүү дээ. Түүгээр ч барахгүй түрэмгийлэл эхэлснээс хойш Монголд Оросыг дэмжсэн хэд хэдэн жагсаал болсон нь Зөвлөлтийн дараах Төв Азийн ихэнх орнуудад ч санаанд багтамгүй зүйл юм. Нийслэл Улаанбаатар дахь Зөвлөлтийн генерал Г.Жуковын хөшөөний өмнө голдуу зохион байгуулагддаг Монгол дахь Оросыг дэмжсэн жагсаалын уриа, бэлгэдэл нь Орос дахь дайныг дэмжигч жагсаалаас тийм ч их ялгаатай биш. Тэд “АНУ бол дайны гэмт хэрэгтэн”, “Фашизм байхгүй, Зеленский байхгүй!” “Бид Оросын төлөө” гэх мэт уриа лоозон барин жагсдаг.

Ингээд зогсохгүй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болсон ялалтын баярын цэргийн парадад оролцохоор цэргээ илгээсэн юм. Энэ хооронд Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны үүдэнд Украиныг дэмжигч болон дайны эсрэг хийсэн жагсаал цуглаан зохион байгуулахад цагдаа нар системтэйгээр саад учруулж эсвэл эсэргүүцэгчдийн дайралтад өртөж байсан. Дайныг эсрэг тэмцэгчдийн заримыг гурван жил хүртэл хорих ялаар шийтгэж байна.


Монгол,Улаанбаатар. Ялалтын баярын арга хэмжээ /2022.05.09/

Эцсийн дүндээ хөршүүдийнхээ дунд “ардчиллын баян бүрд” хэмээн нэрлэгдэж байсан энэ улсыг өнөөдөр монголчууд “Азийн гөлөг улс” хэмээн нэрлэх болсон нь өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг илэрхийлж байна гэж тус нийтлэлд бичжээ.

Эх сурвалж GLOBAL VOICES

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.