Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хойд Тохокугийн эрэг орчмын Японы суваг болон хойд зүгт урсдаг Курилын суваг дагуу болж магадгүй хоёр том газар хөдлөлтийн хохирлын тооцоог зарлав.

Энэ нь Чиба мужаас хойд зүгт Номхон далайн эрэгт голчлон газар хөдлөлтийн дээд тал нь 7, цунами 30 орчим метр ,хүчтэй чи чирхи йлэлд өртсөн гэж үзээд хийсэн байна. Хамгийн муу тохиолдолд, Япон сувгийн газар хөдлөлтийн улмаас 199 мянга орчим хүн н ас ба рж, 220 мянга орчим барилга байгууламж бүрэн шатаж, сү.й.рч. эдийн засгийн хо хир лын хэмжээ 31.3 их наяд иен орчимд хүрнэ.

Курилын сувгийн газар хөдлөлтийн улмаас 100,000 орчим хүн а мь ү рэгд эж, 84,000 орчим барилга байгууламж бүрэн сү йр ч, 16,7 их наяд иений эдийн засгийн хохирол учирна гэж тооцоолжээ.

ЗГХЭГ-аас “Арга хэмжээ авбал хохирлыг бууруулж чадна. Зөв айх нь чухал” гэжээ. Хо хир лын тооцоог Га мшг аас хамгаалах төрийн сайд Сатоши Ниною 21-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр зарласан бөгөөд улсын болон орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд урьдчилан бэлтгэх, ашиглах шаардлагатай байгааг олон нийтэд анхааруулсан байна.

Сүүлийн 6500 жилийн судалгааны үр дүнд ийм хэмжээний асар том газар хөдлөлт 300-400 жилийн зайтай тохиолдож байсан гэж үзэж байгаа бөгөөд Засгийн газрын газар хөдлөлт судлалын хороо “том цунами үүсгэх асар том газар хөдлөлт болох магадлал өндөр байна.” хэмээн онцолсон байна.













