“Monkey pox” буюу сармагчны цэцэг гэх өвчин Франц, Герман, Итали, Нидерланд, Португал, Испани, Швед, Их Британи, АНУ, Канад, Австрали зэрэг 11 улсад тархаад буй бөгөөд одоогоор нийт 80 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байгаа юм. Тус вирус нь зэрлэг болон мэрэгч амьтдын дунд илэрсэн бөгөөд амьтнаас хүнд халдварладаг болон нь тогтоогдсон байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. Амьтнаас хүнд халдварласан анхны тохиолдол нь Африк тивийн баруун болон төв хэсгэд бүртгэгдэж байжээ.
Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг аж.
Ихэвчлэн ха луурах, туу ралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг байна. Н ас бар алтын хувь 3-6 юм. Сармагчны цэцэг өв чин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл ви русээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.
Өвчний улмаас бүлэг хүмүүсийг гу таан до ромж лохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй юм гэж ДЭМБ-аас мэдээлж байна.













