Хятадын хэсэг эрдэмтэд ямар төрлийн coгтyypyyлax унdаа kopoнавиpycийн халдвараас хамгаалах нөлөөтэйг судалж, үр дүнг нь “Frontiers in Nutrition” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.
Шэнжэн хотын анагаах ухааны судлаачид Их Британийн Био банкны мэдээллийн сангаас дунджаар 69 настай 473,957 хүний эрүүл мэндийн өгөгдлийг судалгаандаа ашигласан байна. Тэдгээрийн 16,559 нь kopoнавиpycийн халдвар авсан түүхтэй хүмүүс байжээ.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийг coгтyypyyлax ундаа хэрэглэдэг, хэрэглэдэггүй, хэрэглэдэг байсан гэсэн гурван ангилалд хувааж, бас yyx давтамжаар нь долоо хоногт гурваас дээш болон доош, огт уудаггүй гэж ангилсан байна.
Их Британийн эрүүл мэндийн байгууллага долоо хоногт 14-өөс бага нэгжээр хэмжигдэх coгтyypyyлax ундаа хэрэглэхийг иргэддээ зөвлөдөг. Тухайлбал жижиг хундагатай дарсыг 1.5 нэгж, спиртийн орц багатай аяга шар айргийг 2 нэгж зэргээр хэмждэг байна.
Хятадын эрдэмтдийн судалгаагаар улаан, цагаан дарс, шампайн дарс хэрэглэх нь kopoнавиpycийн эрсдэлээс сэргийлдэг гэсэн дүгнэлт гарчээ.
Тухайлбал “зөвлөмжид заасан хэмжээнээс илүү буюу хоёр дахин илүү улаан дарс”, “зөвлөмжийн хүрээнд долоо хоногт 1-2 хундага хатууруулсан дарс”, “зөвлөмжид зааснаас олон давтамжтайгаар цагаан болон шампайн дарс” уух нь kopoнавиpycийн халдвар авах эрсдэлийг бууруулдаг гэж дүгнэсэн байна.
Харин шap айpaг, жимсний ар хи (cider), ха туу ар хи нь уух хэмжээ, давтамжаасаа үл хамааран kopoнавиpycийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдгийг тогтоожээ.
Гэхдээ ямар ч төрлийн coгтyypyyлax ундааг ямар ч хэмжээ, давтамжтай хэрэглэх нь C o vid-19 өвчнөөр на с бар ах эрсдэлтэй шууд хамааралгүйг тогтоосон байна.
Эх сурвалж: Russia Today













