БНСУ-ын нийслэл Сөүл хотын их сургуулиудад суралцдаг гадаадын гурван оюутан “омик рон” хувилбараар халдварласан нь тогтоогдсоноор тус хотод шинэ хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгджээ.
Сөүл хотын засаг захиргаанаас мэдээлснээр, Сөүлийн Үндэсний их сургууль, Ханкүк гадаад судлалын их сургууль, Кюнхи их сургуулийн оюутнуудаас шинэ хувилбар илэрсэн байна. Тэдгээр оюутнууд Инчеоны сүмд очсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус сүмийн номлогч болон эхнэр нь “омикрон” хувилбараар халдварласан болох нь тогтоогдож, БНСУ-д илэрсэн анхны тохиолдлууд болж бүртгэгдсэн юм. Оюутнуудын “CO V ID-19”-ийн шинжилгээний хариу баасан гарагт эерэг гарч, улмаар нарийвчлан шинжлэхэд ийм хариу гарчээ.
БНСУ-д даваа гаргийн оройн байдлаар “омик рон” хувилбарын халдварын тохиолдлын тоо 12-оор нэмэгдэж, 36-д хүрчээ. Шинэ хувилбар оюутнуудаас илэрсэн нь Сөүлийн их сургуулийн дүүргүүд, цаашлаад бусад газруудад халдвар тархсан байх вий гэх болгоомжлолыг төрүүлж байна.
Одоогоор дээр дурдсан их сургуулиудад халдвар илэрсэн оюутнуудтай ойр байсан хүмүүсийг тогтоож, тусгаарлах арга хэмжээнүүдийг танилцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Ханкүк гадаад судлалын их сургууль 12 дугаар сарын 14 хүртэл бүх ангийг цахимаар хичээллүүлж, халдвар илэрсэн оюутны үйлчлүүлсэн номын сан тэргүүтэй сургуулийн байгууламжуудын үйл ажиллагааг 12 дугаар сарын 11 хүртэл хязгаарлажээ.
Мөн Сөүлийн Үндэсний их сургууль “омикрон” хувилбар илэрсэн оюутантай ойр байсан хүмүүсийг тусгаарлаж, түүний дотуур байранд амьдардаг бүх оюутнаас шинжилгээнд хамрагдахыг хүсэхээр төлөвлөж байна. Кюнхи их сургуулийн удирдлагуудын хувьд халдвар илэрсэн оюутантай нэг давхарт амьдардаг бүх оюутныг “C O V ID-19”-ийн шинжилгээнд хамруулах төлөвтэй байна.
БАРИМТ: НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хувийн эмнэлэгтээ Улсын тоног, төхөөрөмж ашиглаж байжээ

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авснаар олон асуудал тус газарт үүссэн байдаг.
Б.Бямбадорж өмнө нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаад гурван сарын нүүрийн үзэж байхад Хотын даргаар Д.Сумъяабазар сонгогдон очсоноор НЭМГ-ын даргаар шууд томилогдож байсан түүхтэй. Дээрх хоёр хүнийг ураг садны холбоотой гэх албан бус мэдээлэл ч бий. Тиймдээ ч өдгөө Улсын өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг өөрийн хувийн эмнэлэгтээ ашигласан, хууль бас томилгоо хийсэн, ажилчдаа үндэслэлгүйгээр халсаар байгаа. Мөн ЭМДС-аас тэрбумаар тоологдох мөнгө зав шсан хэрэгтээ хариуцлага хүлээхгүй суусаар байгаа юм.
Тодруулбал, НЭМГ-т Улсын төсвөөр нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон ко ви дын шинжилгээ авч баталгаажуулдаг пос машиныг худалдан авч ашиглаж байсан. Гэтэл нэг өдөр тухайн шинжилгээ авч хариу гаргадаг пос машин НЭМГ-аас ор сураггүй алга болсон байв. Тухайн үедээ татвар төлөгчдийн мөнгөөр авсан тоног төхөөрөмж алга болсон хэрэг дарагдаад өнгөрсөн байдаг.
Харин саяхан НЭМГ-т Аудын шалгалт ирж өртөг өндөртэй тоног төхөөрөмж алга болсон асуудал нь илэрсэн. Ийнхүү Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хувийн болон Улсын тодотголтой эмнэлгүүдэд гэнэтийн хяналт шалгалт хийжээ. Энэ аудитын шалгалтаар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн хувийн эмнэлэг болох Шинонмед эмнэлгээс тус улсын төсвөөр худалдан авсан хоёр тооны ко ви дын шинжилгээ авч, хариу шивдэг пос машин олджээ. Ийнхүү НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эмнэлэгтээ Улсын төсвөөр авсан нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ашиглаж байсан нь тогтоогджээ.
Гэтэл өдгөө НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хариуцлага хүлээх нь битгий хэл эл асуудлыг нуун дал.далж ажилчидаа дар.ам.тал.саар сууна.
Эх сурвалж: asu.
Н.Номтойбаяр: Мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ Л.Оюун-Эрдэнээ

МАН-ын 30 дугаар Их хурал үргэлжилж байна. Хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 99.72 хувийн саналаар МАН-ын даргаар батламжилсан.
Түүнийг МАН-ын дарга болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж хэмээн шударга ёс тогтоно. Амжилт хүсье” гэжээ.
2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд @OyunerdeneMN @AmaraaDshzvg нарт өнөөдөр мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж хэмээн шудрага ёс тогтоно. Амжилт хүсье! https://t.co/WrVgPse70o pic.twitter.com/yD9IlDrhVb
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) December 6, 2021
Монгол дугуйчин С.Жамбалжамц Малайзын багийн өмнөөс ‘Tour of Tailand’ уралдаанд түрүүлэв

Тайландын эзэн хааны нэрэмжит дугуйн ‘Tour of Tailand’ тэмцээн болж өндөрлөлөө. 16 дахь удаагийн энэхүү тэмцээнд Малайзын мэргэжлийн ‘Terengganu’ багийн нэр дээрээс уралдаж буй манай улсын дугуйчин С.Жамбалжамц нийлбэр дүнгээр түрүүлэв.
С.Жамбалжамц өмнөх гараа буюу гуравдугаар этапат гурав, дөрөвдүгээр этапад хоёрдугаар байрт орсон юм. Тэрбээр олон өдрийн уралдаанд түрүүлсэн анхны монгол тамирчин болж байна. С.Жамбалжамц нь Азийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм.














