• Latest
  • Trending
Дипломгүй эмч 8 хүний амийг авраад эцэст нь шopoнд opoxoop болжээ…

Дипломгүй эмч 8 хүний амийг авраад эцэст нь шopoнд opoxoop болжээ…

2021-09-30
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, March 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Дипломгүй эмч 8 хүний амийг авраад эцэст нь шopoнд opoxoop болжээ…

by admin
2021-09-30
in ДЭЛХИЙ
0
Дипломгүй эмч 8 хүний амийг авраад эцэст нь шopoнд opoxoop болжээ…

Тус хэрэг 2018 оны 5-р сард Африкийн бүгд найрамдах Кени улсад болжээ. Роналд Мелли гэх уг эр тус улсын “Метейти” хэмээх эмнэлэгт ажилд орсон бөгөөд ажилд орсон цагаасаа хойш нийт 9 хүнд мэс засал хийж 8 хүний амийг аварсан байна. Эрүүл мэндийн халамж үйлчилгээ багатай, хөгжил буурай уг улсад мэс заслууд ихэнхдээ 50 хувийн амжилттай болдог ч Роналд Мелли өөрийн чадварыг бүх нийтэд батлан харуулж улс даяар маш сайн мэс заслын эмч хэмээх алдарыг олж аваад байжээ.

YOU MAY ALSO LIKE

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Балбын хотуудад цэрэг оруулжээ

Түүний амжилтыг улс үнэлж Кабсабет хэмээх улсын эмнэлэгт шилжүүлэх тушаал гарсан юм. Гэвч шинэ эмнэлэгтээ ажилд орох үед түүнийг анагаах ухааны чиглэлийн ямар ч дипломгүй болохыг нь хууль хяналтын байгууллагынхан олж мэдсэн байна. Иймээс цагдаагийн албан хаагчид түүнийг газар дээр нь баривчлан тусгай зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн хэмээх үндэслэлээр xopиx ял төлөвлөөд байгаа аж. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Надад хэзээ ч анагаах ухааны их сургуульд суралцах боломж, мөнгө байгаагүй.

Гэхдээ би хүний амь аварч хүмүүст туслахыг хүссэн. Би анагаахын холбогдолтой олон зуун ном уншиж мөн чанраараа хэдийнээ сайн эмч болсон” хэмээн хэлжээ.

Б.АРИУНЦЭЦЭГ: “Гудамжинд сагс тоглолоо” гэж зaгнyyлдaг байсан охид одоо дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж байна

-БӨМБӨГ ШИДЭЭД ОРУУЛАХ ҮЕД ӨӨРТ МААНЬ МЭДРЭГДДЭГ БҮХНИЙГ ТОГЛОЛТЫГ МААНЬ ҮЗЭЖ БАЙГАА БҮХ ХҮНД МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ-

Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн U23 шигшээ баг Ази, Африкийн бүсийн лигийн тэмцээнд тэргүүлж, залуучуудын дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн тэмцээнд зургадугаар байрт шалгарсан. Улмаар 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн U23 шигшээ баг дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж эхэлсэн юм.

Энэ удаад уншигч та бүхэнтэй 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэгийг “уулзуулж” байна. Өдгөө 20 хон настай шигшээ багийн тамирчин тэрбээр бага насаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараад өнгөрөөж, долдугаар ангиасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн юм.

-Ази, Африкийн бүсийн лигийн тэмцээнд оролцож, түрүүлсэнд баяр хүргэе. Үүний дараа 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн U23 шигшээ баг дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдсэн. Манай уншигчидтай баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Урт хугацааны бэлтгэл, сургуулилт, хичээл зүтгэлийнхээ үр дүнг гаргаж чадсан маш их сэтгэл хангалуун байгаа. Илүү их урам зориг, эрч хүч авч чадсан тэмцээн болсон. Харин одоо цаашид өмнөхөөсөө ч илүү их хичээж, амжилтын зүг л тэмүүлэхийг хүсэж байна.

-Ази, Африкийн бүсийн лигийн тэмцээнээс гадна дэлхийн шилдэг залуучуудын 3х3 төрлийн найман баг өрсөлдсөн тэмцээнд орсон шүү дээ. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх, тэднийг хожих ямар санагдаж байв?

-Зургаан өдөр дараалж, нэг өдөрт 4-5 тоглолт хийх хэцүү юм билээ. Хэчнээн эрч хүчтэй байлаа гээд ядарчихдаг юм байна.

-Анх хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж, энэ спортод “хайртай” болов?

-Намайг бага байхаас л ээж маань сагсан бөмбөг, гар бөмбөг сайн тоглодог байсан тухайгаа ярьдаг байлаа. Ээжийн багад ярьж өгдөг байсан тэр зүйлс л сагсан бөмбөг тоглох суурь болсон юм болов уу гэж боддог. Сагсан бөмбөг тоглож байгаа хүмүүсийн харахаар үнэхээр гайхалтай, сайхан, эрх чөлөөтэй харагддаг байсан. Магад тийм ч учраас сагсан бөмбөгт дурлаж, өнөөг хүртэл хайрласаар ирсэн байх.

-Анх сурч, тоглож эхэлж байхад хэцүү байсан байх даа?

-Анх сагсан бөмбөг тоглож сурахад бүх хүнд хэцүү шүү дээ. Би бүр хоёр алхамтаа ч хийж чаддаггүй, хөл, гар ч эвлэдэггүй байсан. Гэсэн ч өдийг болтол сагсан бөмбөгөөрөө сурч, тоглож байгаадаа үнэхээр их баярладаг. Хэрэв тэр үед “Хэцүү байна” гээд л сагсан бөмбөгөө хаячихсан бол өдийд 3х3 эмэгтэй шигшээ багийнхаа мундаг хүмүүстэй нэг багт нэгдэж, нийлэхгүй байлаа.

-Сагсан бөмбөг тоглож эхэлснээс хойш хэдэн тэмцээнд орж, хэр их хөдөлмөрлөж байж анхныхаа амжилтыг гаргаж байсан бэ?

-Анхны тэмцээндээ ороод л шууд медаль авч байсан (инээв). Ерөнхий боловсролын сургуулийн аварга шалгаруулах тэмцээн орж байсан. Тухайн үед би анх удаагаа тэмцээнд орж, манай ангийнхан хүрэл медаль хүртэж байсан юм.

-Өсвөрийн сургууль, дүүрэг, улсын аваргын тэмцээнүүд бусад хүмүүст өөрийгөө таниулах боломж өгдөг. Тэдгээр тэмцээнд орж, өөрийгөө харуулж байсан нь 3х3 төрлийн шигшээ багт элсэхэд их нөлөөлсөн үү?

-Анх өсвөрийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж байсан юм. Тэгсэн одоогийн Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга багш намайг дуудаад “3х3 тоглох уу” гэж асуусан. Тэгээд гэнэтхэн л Малайзад болох 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явчихаад ирсэн. 3х3 төрлийн бэлтгэлээ ч хийж амжаагүй байх даа 3х3 төрөлд хайртай болчихоод ирсэн юм даа.

-Бүтэн талбайн 5х5 төрлөөс 3х3 төрөл маш их ялгаатай. Хоёр төрлөөр зэрэг тоглох ямар санагддаг вэ. Хэцүү байдаг уу?

-Сагсан бөмбөгийн 3х3 төрөл анх үүссэн цагаас л дэмждэг байсан. Бас багадаа ах нартайгаа хамт гадаа гудамжинд сагс тоглодог байсан маань их нөлөөлсөн юм болов уу. Эмэгтэй хүүхэд гудамжинд сагс тоглох хэцүү, ширүүн ч би гэдэг хүн чинь шартай юм болохоороо уурлаад л тоглоод байдаг байсан. Ингэж бодохоор багадаа их эршүүд охин байсан юм шиг. Тэгээд л өдөр болгон “Охин юм байж гадаа гудамжинд сагс тоглолоо” гэж загнуулдаг байж билээ (инээв).

-Тийм их шартай байсан юм уу?

-Би их шартай. Эхэндээ хожигдоод л шууд шаралхаад уйлдаг байсан. Найз нөхөд, ойр дотнынхон маань “Юундаа уйлаад байгаа юм, уйланхай юм чинь” гээд л шоолдог байсан (инээв). Шаралхахдаа шаралхаж, уйлахдаа уйлж, хожиж, хожигдож явсаар 3х3 шигшээ багтаа элсэж чадсан.

-Та “Токио-2020” олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Гэвч бэртлийн улмаас оролцож чадаагүй. Яг юу болсон юм бэ?

-“Токио-2020” олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд байсан л даа. Гэхдээ бэртэл аваад бэртлийн улмаас явж чадаагүй ээ.

-“Токио-2020” олимпод оролцох боломжтой байсан ч, оролцож чадаагүйдээ харамсдаг уу?

-Бэлтгэлийнхээ үеэр хүчтэй хөдөлж байгаад санамсаргүй унаад нуруугаа бэртээчихсэн. Уг нь надад олимпод явах боломж байсан ч, санамсаргүй гэмтсэн болохоор нэг их харамсдаггүй. Харин одоо бол ирэх 2024 оны зуны олимп хүртэл л бэлтгэлээ сайн хийж, бэртлээс холуур байя л гэж бодож байгаа.

-Өөрийн сагсан бөмбөгөөрөө үзэгчдэдээ юуг харуулж, ойлгуулахыг хүсдэг вэ?

-Биеэ зөв авч явах, харилцааны соёлтой, хүмүүжилтэй, тэсэх хатуужилтай, ухаалаг байх зэрэг л тамирчин хүнийг харуулдаг юм болов уу гэж боддог. Бөмбөг шидээд оруулах үед өөрт маань мэдрэгддэг бүхнийг тоглолтыг маань үзэж байгаа бүх хүнд мэдрүүлэхийг хүсдэг.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.