2000-иад оны ихээр хүүхэд гэлтгүй томчууд дэлгэцийнхээ өмнө цаг алдалгүй үздэг Японы олон ангит’Дэггүй жаал’ бидний мэддэгээр ‘дүрсгүй чотаро’ кино нь анх 1979 онд эхний ангиа Асахи телевизээр олон нийтэд хүртээл болж байжээ. Улмаар 1980 оны гуравдугаар сар хүртэл нийт 58 ангийг үзэгчдийн хүртээл болгосон. Нэг ангийн үргэлжлэх хугацаа 24 минут байдаг.

Тус кино Япон төдийгүй Манай улсад рейтингээрээ дээгүүрт орж байсан. Гол дүр болох 11 настай Чотаро Сакурамагийн дүрд Томонори Йошида тоглосон. Тэрбээр өдгөө 55 настай. 1966 онд Японы Токио хотод төрсөн. Үндсэн мэргэжил нь жүжигчин бөгөөд Gransazer (2003), Ultraman Dyna (1997), Romance (1999) киногоороо олонд танигдсан юм. 2009 оноос хойш дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй гэнэ.
Хэдий Томонори Йошида 55 нас хүрсэн ч гэлээ. Бидний бодолд Дэггүй жаал Чотаро хэвээр үлдсэн байна.













