Шведийн хосууд хүүдээ Владимир Путин гэж нэр өгөх гэсэн ч хоригложээ. “The Local” сонинд хосуудыг Лахолм хэмээх жижиг хотод амьдардаг, хүүхдийг нь ОХУ-ын ерөнхийлөгчийн нэрээр нэрлэхийг эрх баригчид зөвшөөрөөгүй хэмээжээ.
Хүүхдэдээ өгч буй нэр нь ирээдүйд асуудал үүсгэж болзошгүй гэж үзвэл, Шведийн хуульд заасны дагуу хориглож болдог аж.
Ташрамд сонирхуулахад, олон жилийн турш татварын албаныхан Аллах, Икеа, Дотком гэх мэт нэрсийг няцааж байсан бөгөөд шинэ төрсөн хүүхдээ Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb11116 гэж нэрлэх тухай хосуудын хүсэлтийг нэг удаа татгалзаж байжээ.
Эх сурвалж: rt.com, dailymail.co.uk
ХНХ-ын сайд А.Ариунзаяа Н.Алтанцэцэгт орон байрны дэмжлэг үзүүлэхийг хотын дарга болон барилгын яамнаас хүслээ
Н.Алтанцэцэг нь “Токио-2020” Паралимпын наадамд наадамд анх удаа оролцож, хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан билээ. Тэрбээр дүүгийнхээ хашаанд амьдарч байгаа бөгөөд өөрийн гэсэн орон байргүйн улмаас гурван хүүхэд нь ээжээсээ тусдаа Увс аймагт айлд амьдарч байгаа аж.
Иймд түүний амьд.ралын хүн.д нөх.цөл байдлыг судлан орон байрны дэмжлэг үзүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүсэж, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, НЗД Д.Сумъяабазар нарт албан хүсэлт явуулжээ.

.

.














