Калифорнид ассан түймэр Өмнөд Тохое нуур хотын зарим хэсэгт нэвтэрснээр хэдэн мянган иргэд гэр орноо ор.хин зуг.тахад хүрсэн байна. Эрүүл энх, ам.ьд үл.дэхийн тулд машиндаа багтах эд хогшлоо авч, гэр орноо орхин одож буй иргэд зам дээр удаан хугацаанд хөдөлгөөнгүй зогсож, тэнгэрээс үнс цас шиг орохыг хараад суух сэтгэлийн а.сар и.х да.рам.ттай, стр.есс.тэй байсан гэнэ.
Гэвч хотоос гарах гэсэн иргэдийн урсгал замын түгжрэл үүсгэж, автомашинууд хоёр цаг гаруй хугацаанд хөдөлгөөнгүй зогссон гэнэ.Харин тэдний нэг, өвгөн хийлч Мел Смодерс машинаасаа бууж, хүмүүсийн стрессийг бага ч гэсэн нимгэлэхээр шийдсэн байна.
Цахим орчинд нийтлэгдсэн зарим дүрс бичлэг дээрээс харахад буурал үстэй Смодерс шар жийп машинаа налан зогсоод, урын сангаасаа ая барьж, иргэд түүнд баяр хүргэж байгаа харагдана.
Түүний хөгжим зарим жолоочийн сэтгэлийг хөдөлгөж, талархал хүлээсэн бол зарим нь Смодерсийг Титаник кинон дээр онгоц живэх үед хөгжмөө тоглосоор байдаг хөгжимчидтэй адилтган харжээ.
Эх сурвалж: UNILAD
Зээлээ төлөөгүй төгсөгчидийг Монгол банкны зээлийн хар жагсаалтад оруулна

Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр сурч төгссөн төгсөгчид төлбөрийн үлдэгдлээ төлж дипломоо аваагүй олон жил болж байгаа талаар холбогдох байгууллагаас удаа дараа мэдээлсэн.
Тэгвэл сургалтын төлбөрийн зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулахаар болжээ.
Энэ талаар Боловсролын зээлийн сангаас албан ёсны мэдэгдэл гаргажээ.














