Огцрох асуудал нь яригдах сайд нарын нэрс тодорчээ. Тухайлбал: Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ЭМ-ийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нарыг огцруулж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг авч үлдэхээр шийджээ.

Учир нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн муу ажилласан сайд нараар дээрх нэр бүхий хүмүүс тодорч намынхаа нөхөд болон иргэдээс хамгийн “МУУ ажилласан” гэх шvvмжлэлийг сонсох болсон. Тиймээс МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд ийнхүү шүд сугалах маягаар дараагийн сайд нарын марафоныг эхлүүлэх ажээ.

Тухайлбал, ЗТХ-ийн сайд Л.Халтар Дарханы зам, Замын-Үүдийн ачаа тээврийн асуудлаас болж хэл аманд орж байсан бол ХНХ-ын сайд А.Ариунзаяа яамныхаа ажилчдыг ямар ч шалтгаангүйгээр халсан. Мөн тэрбээр татан буугдсан компаниар дамжуулж 2 тэрбум гаруй төгрөг шилжүүлэн авсан гэх асуудалд холбогдсон.

ЭМ-ийн сайд С.Энхболдын хувьд koвидын халдварыг барьж чадаагүйгээс болж өнөөдөр цар тахал гаарч, өчнөөн хүн амь насаа алдсан.
Соёлын сайд Ч.Номинг Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд хийгдэх арга хэмжээнд 10 тэрбум төгрөг зарцуулахыг зөвшөөрсөн. УУХҮ-ийн сайд Г.Ёндонг шатахууны үнийг барьж, нөөцийг нэмэгдүүлж чадаагүй гэх зэрэг шалтгаанаар огцруулахаар болсон байна.














