• Latest
  • Trending
Ордоор “оролдсон” Засгийн газар огцордог

Ордоор “оролдсон” Засгийн газар огцордог

2025-10-09
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, December 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ордоор “оролдсон” Засгийн газар огцордог

by admin
2025-10-09
in ЗАСГИЙН ГАЗАР, УЛС ТӨР
0
Ордоор “оролдсон” Засгийн газар огцордог

Хэдэн жилийн өмнөөс “..,Монгол Улсын Засгийн газрын “насжилт” жил хагасаас хэтрэхээ болилоо. Засгийн газар тогтвортой байж улс хөгжих юм байна” гэж байгаад 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн. Гээд “…Засгийн газрыг огцруулъя” л гэвэл л огцруулдаг хэвээр л байна. Үүнийг нэг талаас тогтолцоотой холбоотой. Тэр ортой. Гэхдээ бас, тогтолцооноос гадна уул уурхайн орд газруудын асуудлыг ямар нэг байдлаар сөхсөн, оролдсон Засгийн газар огцордог нь ойлгомжтой болж байна. Ингэдэг процесс цаг хугацааны хувьд Оюу толгой, Тавантолгой эргэлтэд орсноос эхэлнэ. Энэ утгаараа, хамгийн түрүүнд Оюу толгойн гэрээг хийсэн С.Баяр ийм “машин”-аар орох байв. Гэвч тэр тооцоо сайн хийж, Оюу толгойн гэрээг байгуулаад сар гаруйн дараа өөрөө өргөдлөө өгөөд буучихсан.

Тиймээс Сү.Батболд Ерөнхий сайдаар 2012 оны сонгууль хүртэл тогтвортой ажилласан. Тэгэхээр, ордоор “оролдоод” огцорсон Засгийн газрын тэргүүний эхэнд Н.Алтанхуягийг нэрлэж болно. Түүнийг УИХ-ын чуулганы 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны хуралдаанаар огцруулсан. Харин Н.Алтанхуяг өөрөө “…Ер нь бол намайг огцруулсан шалтгаан нь шууд Оюу толгойн асуудал байсан. Нэмээд Тавантолгойн асуудал байсан. Харин Эрдэнэтийн асуудлыг надад шууд тулгаж байгаагүй. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж өөрөө мэднэ гээд хэлсэн учраас надаас хол өнгөрсөн. Надаас хол явж байсан байна лээ. Мэдээж энэ асуудал чинь Засгийн газраар орох болно. Энэ үед нь дахиад л нөгөө Н.Алтанхуяг гэдэг нөхөр чинь саад болно шүү дээ. Оросоос “Эрдэнэт”-ийн 49 хувийг яах вэ гэдгийг Засаг хуралдаж шийддэг болохоос биш нэг компанид шууд өгье гэдэг шийдлийг би лав гаргахгүй. УИХ-аар оруулах ёстой байхгүй юу” гэж байсан.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Түүнээс хойш 2017 оны есдүгээр сарын 7-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан. Түүнийг “…Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан. Гаргасан шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэж буцсан байсан нь ийнхүү огцруулах болсон шалтгаан” гэж байсан. Гэхдээ жинхэнэ шалтгааныг “…Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ММС түншлэлтэй олны нүднээс далдуур Тавантолгойг гэрээлэхээр зэхсэн” гэдэг.

Харин Ж.Эрдэнэбат огцрохдоо “…Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ” гэсэн байдаг. Түүнчлэн 2025 оны зургадугаар сарын 3-нд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаа  огцруулсан. Шалтгаан нь тодорхой. Тавантолгой. Ухаахудаг. Л.Оюун-Эрдэнэ огцрохдоо УИХ дээр  “…Засгийн газрын алдаа бол том төслүүдээ арай хурдан явуулсан. Том төслөө явуулчихсан юм чинь АН хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуудал босоод ирсэн нь нууц биш. Шахсан хүмүүсийн дийлэнх нь л тийм юм ярьж байсан.

Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр зурагдсан Засгийн газартай холбогдчихсон байсан” гэж хэлсэн нь одоо ч анхаарал татдаг. Мөн, түүнийг огцруулсан УИХ-ын чуулганы албан ёсны мэдээлэлд “…Тэрээр, сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласныг илчилж, улмаар бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдэн олон нийтийн асуудал үүсгэснээр түүнд Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсныг хэллээ. Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг тэрбээр дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс” компантай холбоотойгоор боссон нь үнэн” гэснийг онцолсон байдаг.

Монголын уул уурхайг орд газрууд “хөдөлж” эхэлснээс хойш лав ийм гурван Ерөнхий сайд, Засгийн газар ордоор “оролдоод” огцорсон байна. Одоогийн Засгийн газрыг ч “…Хууль зөрчиж, улсын эрх ашгийг хөсөр хаяж Ухаахудагийнханд АМНАТ-ын хөнгөлөлт үзүүлсэн” гэдэг үндэслэлээр огцруулах асуудал яригдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7687)

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.