Хэрэв та тамхи татдаг бол эрүүл мэндэд xop хөнөөлтэй гэдгийг мэднэ. Тамхины багцад танд xopтой гэсэн анхааруулах тэмдэг байдаг мөн тамхи татах нь зүрхний өвчин, уушигны хав.дар, тамхитай холбоотой бусад өвчинд хүргэж болзошгүй гэдгийг та сайн мэдэж байгаа байх.
Гэсэн ч та тамхи татсаар л байна уу?
Тамхи татах нь эрүүл мэндэд xopтой мэт боловч таны хэтэвчинд илүү сөрөг нөлөөтэй гэдгийг анзааралгүй явсаар ирсэн үү? Эсвэл анзаархыг хүсдэггүй ч байж болох юм.
Нэг хайрцаг тамхи үйлдвэрлэхэд хэдхэн бутархай төгрөг зарцуулдаг бол та түүнийг багадаа 3500 – 6000 төгрөгөөр худалжаад аваад өөрийгөө xopдyyлж байгаа хэрэг. Танд магадгүй гэм xopгүй мэт санагдаж болох ч, энэ зуршлыг удаан хугацаагаар тээсээр ирсэн байх.
Тэгвэл таны магадгүй багадаа 5 жил түүнээс цаашилбал 10 жил тамхи татсан мөнгийг тооцоолж үзвэл нэг хайрцаг тамхийг дунджаар 4000 төгрөг гэж бодъё та хоёр өдөрт нэг хайрцаг тамхи татсаар жилийн 365 хоногийн талд нь хуваахад 720.000 төгрөг болж байгаа үүнийг 10-р үржүүлбэл та хангалттай машин аваад унах мөнгөө зүгээр л тамхинд зарцуулсан байгаа юмдаа.
Ц.ДОРЖ













