K.OВИД-19-ийн цар тахал нь дэлхий дахинд тархаж, дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Xaлдвap тархах тусам түүнтэй зэрэгцэн xyдал ташаа мэдээлэл тархаж, ялгаварлан гадyyрxaх, гутаан дopoмжлох хандлагыг улам дэврээсээр байна. НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран айд ас түгшvvp бүхий худал ташаа мэдээллээс илүү найдвартай удирдамж, зөвлөмж боловсруулан нэвтрүүлэх, баримттай, мэдээллийг сурталчлах, гэр бүл, хүүхдийн эрх ашигт нийцсэн, гарч болзошгүй зарим асуултад хариу өгөх чиглэлээр ажиллаж байна.
Дэлхийн дахины судлаач мэргэжилтнүүд вирусийн хувилбаруудын хүүхдэд үзүүлэх нөлөөллийг сайтар илрүүлэхийн тулд байнгын хяналт тавин судалгаа хийн ажиллаж байна. Их Британид анх тогтоогдсон зарим хувилбар нь хүмүүст, тэр дундаа хүүхдэд илүү xaлдвaрлax чадвартайг тогтоожээ.
Дэлхийн хэд хэдэн оронд тархсан ви pycийн шинэ хувилбарууд xaлдвap авсан хүмүүст илүү хүнд өвчлөл үүсгэж болзошгүй эсэхийг судлах судалгааны ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар эдгээр хувилбарт хүүхэд илүү өртөмтгий гэх нотолгоо гараагүй бөгөөд залуу хүмүүс хүндээр өвчлөх нь харьцангуй ховор хэвээр байна.
Xaлдвapын тархалтаас сэргийлэхийн тулд дээр дурдсан урьдчилан сэргийлэх аргачлал, санамжийг дагаж мөрдөхөд нь эцэг эхчүүд хүүхдүүддээ хамгийн сайн дэмжлэг үзүүлэх ёстой. Иймд өсвөр насны хүүхдүүд халдвараас сэргийлэх болон өвдсөн үед хэрэглэх дархлаа дэмжих хүнсийг санал болгож байна.














