Улсын хэмжээнд 153,341 хүн kopoнaвиpycт халдвараар өвчлөөд эдгэрчээ. Kopoнaвиpycaaр өвдөөд эдгэрсний дараа баримталбал зохих зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:
-Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй
-Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. А рхи сог тууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.

-Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
-Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
-Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай
-Хэрэв танд kopoнaвиpycтэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
-Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй
-Алхах , суниах ,иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй














