Дэлхийн гурав дахь хамгийн баян хүн болох Илон Маск Техас мужид 50 мянган ам.долларын үнэтэй 34 м2 талбайтай гэрийг түрээслэн амьдардаг аж. Өнгөрсөн жилүүдэд Маск өөрийн эзэмшдэг үл хөдлөх хөрөнгөнүүдийн ихэнхийг зарсан байна.

Одоо тэрбээр “SpaceX” компанийн Техас дахь нислэгийн талбарын хажууд гэр түрээслэн амьдардаг гэдгээ Твиттер хуудас дээрээ мэдэгдсэн байна. Тэрбээр жиргэхдээ “Миний гэр Бока Чика дахь нислэгийн талбарын ойролцоо бадйаг. Би гэрээ “SpaceX” компаниас түрээсэлдэг.
Гэхдээ гэр маань догь шүү. Миний эзэмшдэг цорын ганц байшин бол Сан Францискогийн эргийн ойролцоо байдаг үйл ажиллагааны барилга” хэмээжээ.

“Forbes” сэтгүүлд мэдээлснээр одоогийн байдлаар Илон Маскын хөрөнгө 162 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь түүнийг дэлхийн гурав дахь хамгийн баян хүн болгож байгаа юм. Түүний дээр Жефф Безос (213.1 тэрбум), Бернард Арнаулт (186.7 тэрбум) жагсаж буй.













