Амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан, мөн ойрын өдрүүдэд үе үе аадар бороо орох ч аагим халуун өдрүүд үргэлжлэх учраас наршихаас сэргийлэх зөвлөгөөг хүргэе.
Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх, Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх, шингэн зүйл сайн уух, Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх.
Илрэх шинж тэмдэг:
Бие суларч тамир тэнхээ алдах
Толгой эргэж, өвдөх
Биеийн халуун нэмэгдэх
Цээж багтран амьсгаа цухалдах
Царайны өнгө цонхийж цайх,
Бөөлжис хүрч, дотор муухайрах
Хөлс гарах нь багасах эсвэл ихсэх
Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Авах арга хэмжээ:
Сэрүүн газарт оруулж тайван амраах
Бүлээн шингэн уулгах (чихэртэй ус, цэвэр ус, хярам)
Хүйтэн жин тавих
Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих (мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих)
Бүх биед зөөлөн иллэг хийж , цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байна.













