Цар тахлын голомтод зориулж Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хувийн зүгээс 5000 ширхэг хамгаалалтын хувцас хандивлаж буйгаа өнөөдөр УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд гардууллаа. Энэ үеэр ДЭМБ-аас цар тахлын хамгийн хүнд үе тулгарч байгааг онцолсон.
Ерөнхийлөгчийн хандивласан хамгаалалтын хувцсыг дотоодын үйлдвэрлэгч компани оёсон. Өдөрт 1200 ширхэг ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компаниас Польш улс худалдан авалт хийх санал тавьсан байна. Захиалгаар өдөрт 160 мянган ширхэг үйлдвэрлэх боломжтой юм байна. Эмч, ажилчид хүнд үеийг даван туулж чадна гэдэгт Х.Баттулга Ерөнхийлөгч итгэлтэй байгаагаа уламжилсан. Хамгаалалтын хувцас нь нэг ширхэг нь 38 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагддаг юм байна.
Follow us