УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг танилцуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир: Сонгуулийн хороо ээлжит согуулийн бэлтгэл ажлын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Эхний ээлжид сонгуульд нэр дэвших нам эвслээ бүртгээд авчихлаа. Өнөөдрийн байдлаар 23 нам хоёр эвсэл бүртгүүлсэн байна.
330 суманд, аймаг, нийслэлд сонгуулийн хороо байгуулагдсан. 2,196 хэсэг байгуулагдах бэлтгэл ажлыг хийж байна. Тавдугаар сарын 14 гэхэд бүх хэсгүүдийг байгуулж дуусна.
Өчигдөр СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасныхаа загварыг баталсан. Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно. Одоогийн байдлаар 77 бие даагч тодорхой болж байна. Бид эдгээр бие даагчдадаа тав дахь өдөр тусгайлсан сургалт зохион байгуулна. Харин нэр дэвшигчид энэ сарын 14-21-ний хооронд тодорхой болно.
Иргэд болон олон нийтийн зүгээс хуулийн албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэх болоогүй байхад нэр дэвших хүмүүс сурталчилгаагаа эхэлчихлээ. Үүн дээр хяналт тавьж байна уу гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Үүнтэй холбоотой мэдэгдлийг бид өчигдөр гаргасан. Энд хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.
Хууль бус сурталчилгааг Сонгуулийн хуулийн 48-ийн 1-д зааснаар найман төрлийн үйл ажиллагаан дээр хориглох заалттай. Мөн зөрчлийн тухай хуулийн 17-ийн 1-д зааснаар нэр дэвшигч болон нам эвслүүд хууль бус сурталчилгаа явуулсан тохиолдолд бүтгэхээс татгалзах, бүртгэсний дараа бол бүртгэлээс хасна. Энэ чиглэлд хатуу байр суурийг баримталж, хууль зөрчигчидтэй тэмцэнэ. Урд нь бол аялдан дагалдаж байсан бол энэ удаа үгүй гэв.
Discussion about this post