УИХ-ын гишүүн Л.Болд хөл хорионы тусгаарлалтаас гарч, намын ажил, эвслийн хуралдаа идэвхийлэн оржээ. Тэрээр өнгөрөгч гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан билээ. Тусгаарлалтад байх хугацаандаа “Хоёр дахь шинжилгээ бас сөрөг гарсан” хэмээн шинжилгээний явцын талаар мэдээлж байв. УИХ-ын гишүүн Л.Болдтой хамт МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар тусгаарлагдаад байсан билээ.
Follow us