Энэ зун Токиод болох Зуны олимпын наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ. Эмэгтэй боксын 75 кг-ийн тамирчин М.Мягмаржаргал чансаагаараа жиндээ 5-д жагссан ч эхний 4 тамирчин олимпын эрхээ авсан байсан тул олимпод орох эрхээ авлаа.
Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ийн хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатар эрхээ баталгаажууллаа.